"Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалт

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуулийн хамтран ажиллах “Санамж бичиг”-т 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан. Үүний хүрээнд 2018 оны "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад 19 оюутан тэнцлээ. Уг сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм.


Нийтэлсэн огноо: 3 сар, 1 долоо хоног өмнө