Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургууль Америкийн Үндэсний Их Сургуультай хамтрах боллоо

Америкийн Үндэсний их сургууль, Монголын Үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид Монголын Үндэсний Их Сургуулийн оюутан залуучууд АНУ-д тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцахаас гадна бакалаврын түвшиний оюутнууд 2+2 хөтөлбөрт хамрагдан суралцаж хос дипломтой төгсөж, магистрийн түвшиний оюутнууд 1+1 хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөх боломжтой боллоо. Монголын чадварлаг, чадвартай боловсон хүчнийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй Америкийн Үндэсний Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургуульд талархал илэрхийлье!

Нийтэлсэн огноо: 1 долоо хоног, 6 өдөр өмнө