Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол МҮИС-д зочиллоо.


ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургуульд зочилж, МҮИС-ийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон удирдлагууд, багш нартай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

МҮИС нь Бүгд Найрамдах Тува улстай хамтын ажиллагаагаа эхлүүлээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ жилийн хувьд Тува улсын 7 оюутан МҮИС-ийг төгссөн төдийгүй цаашид 1+2+1 хөтөлбөрийн хүрээнд МҮИС-ийн 20, Тува улсын 20 оюутныг тус тус солилцоогоор суралцахаар болж,тэдгээр оюутнуудаастус бүр гурван оюутныг 4 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулахаар болсныг уулзалтын үеэр хоёр тал мэдэгдлээ.
Өдгөө 20 жилийнхээ ойтой золгож буй МҮИС нь 13000 гаруй оюутан, 700 гаруй багш, 300-аад ажилтантай бөгөөд 250 гаруй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төдийгүй гадаадын 26 орны 50 гаруй сургуультай хамтын ажиллагаатай байдаг.
Тухайлбал, АНУ-ын Калифорний Их Сургууль болон БНСУ-ын Чусоны Их Сургуультай Анагаахын чиглэлээр 16 мянган долларын төсөлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Монгол улсад 80 тэрбум долларын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж дээр суурилсан 200 ортой, яаралтай тусламжийн 4 онгоц буух хүчин чадалтай орчин үеийн эмнэлгийн цогцолбор буюу инноваци технологийн төвийг барьж ашиглалтад оруулах гэж байна.
Түүнчлэн Монголдоо анх удаа их сургуулийн дэргэд дэлхийн жишигт нийцсэн “Эко Кампус”-ийг байгуулж байгаагаа дуулгалаа.

Нийтэлсэн огноо: 4 долоо хоног, 1 өдөр өмнө