​БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ШИН ХАЙ МИН айлчилж оюутан залуус лекц уншлаа. 

БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ШИН ХАЙ МИН энэ сарын 27 нд МҮИС-д айлчилж оюутнуудад лекц уншлаа. Энэ үеэр сургуулийн удирдлагуудтай уулзалт хийн хятадын соёлын төв байгуулах талаар ярилцаж тодорхой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь хятадын соёлын төвийг байгуулж, сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах юм.
Уг арга хэмжээний үеэр Элчин сайд ШИН ХАЙ МИН оюутнуудад танилцуулсан илтгэлдээ хоёр талын найрамдалт хамтын ажиллагаа улам батжуулах, цаашид үүсэж байгаа боломжуудыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар онцолж байсан юм.
Түүнийг дагалдаж БНХАУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга хатагтай ЛИ ВЭЙ, БНХАУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх ЛИ ЯАН ЖҮН, БНХАУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын яамны Улс төрийн салбарын дарга ГҮҮ ИЙ МЭН нар хүрэлцэн ирсэн юм.



Нийтэлсэн огноо: 2 сар, 3 долоо хоног өмнө