Зарлал

Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургууль Америкийн Үндэсний Их Сургуультай хамтрах боллоо

2018 6-Р Сар 09

Америкийн Үндэсний их сургууль, Монголын Үндэсний их сургуультай хамтран ажил...

Төгсөгчидийн Холбооны уулзалт амжилттай болж өндөрлөлөө

2018 5-Р Сар 29

Монголын Үндэсний Их Сургуулийн "Төгсөгчдийн холбоо"-ны уулзалт өнгөрсөн тавдугаар сарын хорин зу...

Ерөнхий Боловсролын Сургуулийн Шилдэг төгсөгчид Монголын Хамгийн Том Монголын Үндэсний Их Сургуульд үнэ төл...

2018 5-Р Сар 28

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгссөн шилдэг сурагчдыг урамшуулан цаашид сурч хөгжихөд ...

"Бууж саатах бурхантын хөндий" аялал жуулчлалын анхдугаар форум. МҮИС Аялал Жуулчлал Газрын Харилцааны Сург...

2018 5-Р Сар 25

"Бууж саатах бурхантын хөндий" аялал жуулчлалын анхдугаар форум. МҮИС Аялал Жуулчлал Газрын Харил...

Монголын Үндэсний Их Сургууль Говийн Домог киног ивээн тэтгэгчээр ажиллалаа

2018 5-Р Сар 25

Монголын Үндэсний Их Сургууль Монгол үндэсний онцлогийг харуулсан "Говийн домог" Уран сайхны кино...

Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол МҮИС-д зочиллоо.

2018 5-Р Сар 24

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгчийн у...

Видео


Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгссөн шилдэг сурагчдыг урамшуулан цаашид сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Шилдэг төгсөгч-2018” ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны өдөр УБ Палас-т зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагааг МҮИС, МСХолбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэл, хөдөө орон нутгийн 1000 гаруй #шилдэг сурагчид оролцлоо.
Энэ үеэр ЕБСургуулиа амжилттай суралцаж төгссөн
Хөгжим бүжгийн коллежийн 12Б ангийн сурагч Б.Гоомарал,
67-р сургуулийн 12Б ангийн сурагч Г.Сарангэрэл,
47-р сургуулийн 12В ангийн сурагч О.Энхнаран нарт МҮИС-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгийг гардууллаа.


Ерөнхий Боловсролын Сургуулийн Шилдэг төгсөгчид Монголын Хамгийн Том Монголын Үндэсний Их Сургуульд үнэ төлбөргүй суралцана


ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Монголын хамгийн том Монголын Үндэсний Их Сургуульд зочилж, МҮИС-ийн дотоод, гадаад үйл ажиллагаа болон удирдлагууд, багш нартай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

МҮИС нь Бүгд Найрамдах Тува улстай хамтын ажиллагаагаа эхлүүлээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ жилийн хувьд Тува улсын 7 оюутан МҮИС-ийг төгссөн төдийгүй цаашид 1+2+1 хөтөлбөрийн хүрээнд МҮИС-ийн 20, Тува улсын 20 оюутныг тус тус солилцоогоор суралцахаар болж,тэдгээр оюутнуудаастус бүр гурван оюутныг 4 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулахаар болсныг уулзалтын үеэр хоёр тал мэдэгдлээ.
Өдгөө 20 жилийнхээ ойтой золгож буй МҮИС нь 13000 гаруй оюутан, 700 гаруй багш, 300-аад ажилтантай бөгөөд 250 гаруй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төдийгүй гадаадын 26 орны 50 гаруй сургуультай хамтын ажиллагаатай байдаг.
Тухайлбал, АНУ-ын Калифорний Их Сургууль болон БНСУ-ын Чусоны Их Сургуультай Анагаахын чиглэлээр 16 мянган долларын төсөлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Монгол улсад 80 тэрбум долларын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж дээр суурилсан 200 ортой, яаралтай тусламжийн 4 онгоц буух хүчин чадалтай орчин үеийн эмнэлгийн цогцолбор буюу инноваци технологийн төвийг барьж ашиглалтад оруулах гэж байна.
Түүнчлэн Монголдоо анх удаа их сургуулийн дэргэд дэлхийн жишигт нийцсэн “Эко Кампус”-ийг байгуулж байгаагаа дуулгалаа.

Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол МҮИС-д зочиллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг спортын их наадмаа 13 000 оюутнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа


Монголын Үндэсний Их Сургуулийн Спортын Их Наадам

Монголын Үндэсний Их Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд шинээр үүсэн байгуулагдсан болон одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа Клубүүдийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр нийт оюутнуудад клуб тус бүр танилцуулгаа хийж сонирхсон оюутнуудыг гишүүнээр элсүүллээ. Мөн үдээс хойш урлаг зааланд клуб тус бүр мэндчилгээ бэлтгэн ирж бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулж батламж гардаг авлаа.


Клубүүдийн нэгдсэн өдөрлөг боллоо. 2017.12.01
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг спортын их наадмаа 13 000 оюутнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа


Монголын Үндэсний Их Сургуулийн спортын их наадам 2017.11.13

Монголын Үндэсний Их Сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн орсон оюутнууддаа зориулан зохион байгуулсан "Манлайллаар өрсөлдөн хөгжье" сэдэвт танилцах өдөрлөг Чингисийн өргөө ресторанд амжилттай зохион байгуулагдлаа


Монголын Үндэсний Их Сургуулийн Танилцах өдөрлөг 2017.09.20