“MNU FOUNDATION SCHOLARSHIP-2017” тэтгэлэг гардуулах ёслол боллоо.

Монголын Үндэсний Их Сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийнхаа дэргэд Монголын Үндэсний Боловсрол санг ажиллуулдаг бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлд Америк, Япон, Солонгос, Монголын салбартаа нэр хүндтэй гишүүд багтдаг. Энэ сангаар дамжуулан жил бүр таван зуун сая төгрөгийг зөвхөн МҮИС-ийн оюутнуудад хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэг хэлбэрээр олгодог.

Сүүлийн 3 жилд 1167 оюутан сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдсан бол хамтын ажиллагааны хүрээнд Япон, Солонгост суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй МҮИС-ийн оюутнуудын замын зардлын 50%-ийг олгох зэргээр хөнгөлөлт, урамшууллыг байнга олгож ирлээ.

MNU FOUNDATION SCHOLARSHIP-2017тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 сарын 06-ны өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ оны тэтгэлэгт 355 оюутан хамрагдав.














Нийтэлсэн огноо: 5 сар, 2 долоо хоног өмнө