2015 оны 2, 3, 4 сард хийгдсэн ажил:


Нийт багш нарын хурлыг сургалтын орчноос гадуур 2 удаа “ Зангиагүй ярилцлага” хэлбэрээр зохион байгуулав. Эдгээр ярилцлагууд чөлөөт байдалтай зохион байгуулагдаж багш нарын алжаалыг тайлангаа салбар сургуулийн хөгжлийн гарцыг тодорхойлох, санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ач холбогдолтой халуун дулаан, элэн далангүй байж цаашид алдаа дутагдлаа засан сайжруулах өгөөжтэй шийдвэрүүд гарсан гэж үзэж байна.

Семинарын зарим хичээл үйлдвэрлэл дээр зохион байгуулагдаж байна. Ингэснээр оюутнууд мэргэжилдээ улам сонирхолтой болж байна. Мөн ахлах багш нар залуу багш багш нарыг үйлдвэртэй танилцуулах, туршлагажуулахад хичээнгүйлэн ажиллацгаав.

“New Fase 2015”-д амжилттай оролцов. Урьдчилсан байдлаар Салбар сургууль дээрээ 43 оюутан шалгаруулж үүнээс 5 оюутан тус тэмцээнд амжилттай оролцож 6 номинацид 2 оюутан шалгарч УУАТ-ийн 2-р курсийн рюутан Б.Батэрдэнэ Шилдэгийн шилдэг шагналыг хүртэв. ЦИ-ийн 2-р курсийн оюутан Т.Номин “Авьяаслаг оюутнаар” шалгарав.

Оюутны 4 талт хөгжлийн хүрээнд “Оюутны Универсал” наадамд спортын төрөл бүрт УУИС–ийн оюутан тамирчид амжилттай оролцож медальт байранд шалгарлаа. Оюутны Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оюутнуудыг өргөнөөр хамруулж байна. АМБТИ-ийн 3-р курсийн оюутан Э.Сэр-Од ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын нэрэмжит шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав. МҮИС-ийн хаврын оюутны ЭШБ хуралд оюутан Х.Нурбол 2-р байр эзлэв.

Номын сангийн зааланд “Ёс зүй, хариуцлагатай оюутан” сэдвээр “Universal” коллежийн болон УУИС-ийн оюутнуудад тус тус лекц зохион байгуулав.

Тус лекцийг УУИС-ийн Оюутны зөвлөлийн Ёс зүй хариуцсан оюутны багийнхантай хамтран зохион байгуулав. Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практикт ашиглах зорилгоор бүтээлийн уралдаан зарлаж урьдчилсан байдлаар шалгаруулаад байна. Оюутнуудын шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргах бэлтгэл ажил дуусаад байна.

5 сард хийгдэх ажлууд:

Төгсөх ангийн дипломын урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтууд явагдана.

Магистрын урьдчилсан хамгаалалт явагдана.

Хөтөлбөрийн багуудын ажлыг үнэлгээ хийгдэнэ.

Ирэх намрын шинэ хичээлүүдийн бэлтгэл хийгдэж эхэлнэ.

Уурхайд танилцах болон үйлдвэрийн дадлагад гарах оюутнуудын хуваарилалт хийгдэнэ.

Нийтэлсэн огноо: 2 жил, 4 сар өмнө