"Үндэсний шилдгийн эрэлд-7"


“Үндэсний шилдгийн эрэлд -7” нэвтрүүлгийн товч танилцуулга
МҮИС нь монголын дээд боловсролын байгууллагын томоохон төлөөлөл бөгөөд энэ хичээлийн жилдээ 17 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудаас Оюутны тоогоор тэргүүлж буй ТОР 10 сургуулийн нэг билээ.
Тус сургууль нь 10 салбар сургууль, 22 тэнхим, 12000 гаруй оюутан, 450 гаруй эрдэмтэн багш нартайгаар 80 гаруй мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын сургалт явуулж байгаа Монгол улсын хамгийн том хувийн их сургууль юм. Энэ хугацаанд 13 удаа төгсөлт хийж, 4000 гаруй боловсон хүчин бэлтгэж гаргасан ба нийт төгсөгчдийн 90% нь улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэн амжилттай ажиллаж байна.
МҮИС нь 7 дахь жилдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран “Үнэсний шилдгийн эрэлд” телевизийн уралдаант нэвтрүүлгийг явуулах гэж байна.
Зорилго: Тус телевизийн уралдаант тэмцээн нь лидер сурагчдыг шалгаруулах төдийгүй лидер залуучуудын дүр төрхийг нийгэмд тодорхойлоход оршино
Хамрах хүрээ: Тухайн орон нутгийн төлөөлөл болох 12-р ангийн төгсөгч манлайлагч, лидер сурагч
Зохион байгуулах журам: МҮИС нь оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөр /ерөнхий мэдлэг, харилцаа, сэтгэлгээ, бие бялдар ба гоо зүй/ хэрэгжүүлдэг буюу тус уралдаант нэвтрүүлэг нь энэхүү хөтөлбөрийн дагуу явагдана.
Бүртгэл: 2015 оны 06-р сарын 25-оос 07 сарын 05-ны хооронд МҮИС дээр явагдах буюу d.gantuya@mnu.edu.mn, surenkhorloo@mnu.edu.mn хаягаар бүртгэнэ.
Бүрдүүлэх материал: 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хувийн товч намтар
Шагналын сан:
1-р байр – Тайвань улсын Ming Chuang University-д МҮИС-ийн 100%-ийн тэтгэлгээр суралцах
2-р байр – БНЭУ-ын Lovely Professional University-д МҮИС-ийн 100%-ийн тэтгэлгээр суралцах
3-р байр өөрийн хүссэн мэргэжлээрээ МҮИС-д 100%-ийн хөнгөлттэй суралцах болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал
4-р байр - өөрийн хүссэн мэргэжлээрээ МҮИС-д 50%-ийн хөнгөлттэй суралцах болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал
5-р байр өөрийн хүссэн мэргэжлээрээ МҮИС-д 30%-ийн хөнгөлттэй суралцах болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал
6-р байр өөрийн хүссэн мэргэжлээрээ МҮИС-д 20%-ийн хөнгөлттэй суралцах болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал
Явагдах зарчим:
• “Шинэ эриний төгс удирдагч” –ийг тодруулах ээлжит шоу хөтөлбөр нь яруу тансаг эх хэлээрээ мэтгэлцэж, ялж дийлэх зорилгодоо хөтлөгдөн оюутны ертөнцөд хөл тавихыг хүссэн шилдэг сурагчдын зохион байгуулагддаг уламжлалт хөтөлбөр юм.
• МҮИС-ийн оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн дагуу явагддаг энэхүү шоу хөтөлбөр нийт 20 дугаар явагдах бөгөөд хөтөлбөрт оролцохоор бүртгэгдсэн хүүхдүүдээс ярилцах зарчмаар сонгон шалгаруулалт хийж эхний 30 хүүхдийг сонгоно.
• Эхний 30 хүүхэд нь 10,10-аараа хуваагдан гурван баг болно.
• Баг тус бүр үндэсний шилдгийн эрэлдийн хөтөлбөрт хамтран болон хувь үзүүлэлтээрээ өрсөлдөж хасагдах журмаар сүүлчийн нэг нэг оролцогчийг тодруулна.
• Тухайн багаас шалгарч үлдсэн нэг нэг хүүхдүүд нийт гурван хүүхэд хамгийн сүүлчийн өрсөлдөгчөөр тодорч өрсөлдөнө.
Хамтран зохион байгуулагч - МҮОНТ
МҮОНТ- нь “Үндэсний шилдгийн эрэлд” шоу хөтөлбөрийн хамтран зохион байгуулагчийн хувьд нийтийн эрх ашгийг дээдлэх, олон нийтийн боловсрол, хүүхэд багачуудын төлөө нийтлэл нэвтрүүлгээ зориулах үүрэг бүхий телевизийн хувьд энэхүү нэвтрүүлгийг өөрийн дэлгэцнээ цацалтын үнэ төлбөргүй нэвтрүүлж хамтран ажилладаг болно.
Шоу хөтөлбөрт ажиллах уран бүтээлчид болон, ашиглах техник хэрэгслийг дэмжих үүднээс ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах , нийгмийн үүргээ ухамсарлан ирээдүйн төлөө хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй байгууллага хувь хүн, аж ахуйн нэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах боломж нээлттэй.
“Үндэсний хэмжээний шилдэг сурагч оюутнуудад өөрийн дэлгэцээр дамжуулан чин шударгаар өрсөлдөн гадаад дотоодын их дээд сургуульд суралцах мөрөөдлийг нь биелүүлэх бодит гүүр байх зорилготой хамтран ажилладаг болно.
МҮИС-ийн санаачилсан сурах эрмэлзэлтэй өөрийгөө нээхийг хүссэн хүүхдүүдэд санхүүгийн боломж олгох үүднээс энэхүү шоу хөтөлбөрийг МҮОНТ дэмжиж 7 дэхь жилдээ хамтран ажиллаж байна.
Зохиогч, ерөнхий редактор
ДАМДИНСҮРЭНГИЙН ДОЛГОРСҮРЭН
• “Ардын хувьсгалын 70 жилийн ойд” 1921-1991 он хүртлэх монголын түүхийг дэлгэн харуулсан түүхэн цуврал.
• МҮОНТ-ийн түүхэнбүтээл туурвих төсөл “ХХ зуун-100 жил” төслийн зохиогч,редактор
• “Сэрсэн зууны түүх” 1,2 ботийн зохиогч, редактор
• “Эгэл амьдралын мөр” цуврал хөрөг нэвтрүүлгийн зохиогч, редактор
Шагнал
• Монголын радио телевизийн академийн “Болор үзэг” 2012 оны “гран при” шагналт
• МСХ-ны 2013 оны Монгол улсын “телевизийн салбарын” шилдэг сэтгүүлч

Хөтлөгчдийн танилцуулга.
Жигжидийн Ариунгэрэл
МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн,
сэтгүүлзүйн магистрант.
МҮОНР-д 14 жил ажилласан.
Хамгийн олон сонсогчтой “Боломж” хөтөлбөр санаачилсан. МҮОНР-ийн 3-р суваг Р3 FM 100,9 радиог үүсгэн байгуулалцсан. Радиод ажиллах хугацаандаа залуучуудад зориулсан цэнгээнт танин мэдэхүйн шоу нэвтрүүлгийг шууд хөтөлж мэргэшсэн.
2001 –2006 оны “Радиогийн шилдэг нэвтрүүлэг”шагналыг “Боломж” хөтөлбөрөөр хүртсэн. “Радиогийн шилдэг хөтлөгч”-өөр шалгарч байсан ба цэнгээнт шоу нэвтрүүлгээрээ Олон улсын радио фестивалийн “Гран при” шагналтан
Ялагчид:
“Шилдгийн эрэлд 1”-ийн ялагч
Цэрэнчимэдийн Ундрах. 2009 онд Сүхбаатар дүүргийн тэргүүний 6-р суруулийг A үнэлгээтэй төгссөн. 2009 онд үндэсний шилдгийн эрэлд тэмцээнд орж тэргүүн байр эзэлсэн. БНСУ-ын Чонжу хотын Чонжугийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авч, эдийн засагч мэргэжлээр 4-р курст элсэн орж суралцаж байна. 2011,2012,2013 оны Чонжугийн их сургуулийн шилдэг оюутан өргөмжлөл авсан.
“Шилдгийн эрэлд 2”-ийн ялагч:
Баасансүрэнгийн Гаадамба: 2010 онд ”үндэсний шилдгийн эрэлд” нэвтрүүлэгт түрүүлж БНХАУ-ын Үндэсний Их Сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах эрх авч Олон Улсын харилцааны чиглэлээр сурч 2014 онд төгссөн.
“Шилдгийн эрэлд 3”-ийн ялагч
Балжиннямын Мөнхсувд: 1993 оны 10 сарын 31-нд төрсөн. 10 жилийн11-р сургууль төгссөн. 2011 онд “Үндэсний шилдгийн эрэлд” нэвтрүүлгийн ялагч болж Англи улсад 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах эрх авч , Английн Лондон хотын “London School of Business and Economics“ сургуульд нягтлан бодогч мэргэжлээр сурч байгаа.
“Шилдгийн эрэлд 4”-ийн ялагч
М.Билгүүн 2012 оны “Үндэсний шилдгийн эрэлд” нэвтрүүлгийн ялагчаар шалгарч БНХАУ-ын Үндэсний Их Сургуульд суралцах эрх авч, уул уурхайн инжинерийн чиглэлээр суралцаж байна.
Эрдэнэбаярын Солонгогуа 2-р байр эзэлж МҮИС-ийн ХЗУС-ийн 3-р ангийг амжилттай суралцаж төгсөөд байна
“Шилдгийн эрэлд 5” –ийн ялагч
Төмөрбаатарын Есүхэй 2013 оны “Үндэсний шилдгийн эрэлд” нэвтрүүлэгт оролцож ялагч болж Японы Акита мужийн Акитагийн их сургуульд суралцах эрх авсан. Одоогооор хэлний бэлтгэлдээ сууж МУИС-ийн Улс төр судлалын ангид суралцаж байна. 2014оны 9 сард Япон руу сургуульдаа явна.
Мөнхбатын Шижиртуяа 2-р байр эзэлж МҮИС-ийн ХЗУС-ийн 2-р ангийг амжилттай суралцаж төгсөөд байна.
“Шилдгийн эрэлд 6” –ийн ялагч
Мөнхбатын Хонгорзул 2014 оны “Үндэсний шилдгийн эрэлд” нэвтрүүлэгт оролцож ялагч болж Германд их сургуульд суралцах эрх авсан. Одоогооор хэлний бэлтгэлдээ сууж байгаа бөгөөд 2015 онд сургуульдаа явна.
Хонгорзулын Начинбаатар 2-р байр эзэлж БНСУ-ын Jeonju University-ийг сонгон суралцаж байна.
Мөнхцэцэгийн Одонцэцэг 3-р байр эзэлж МҮИС-ийн ОУХС-ийн 1-р ангийг амжилттай суралцаж төгсөөд байна.
Төслийн хэрэгжих хугацаа:
Энэхүү төслийг санаачлагч МҮИС нь хамтран зохион байгуулагч МҮОНТ-тэй 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээний дагуу явуулж байгаа болно. Жил бүрийн ээлжит төсөл Ерөнхий боловсролын сургуулийн шалгалт дууссаны дараа оюутны ертөнцөд хөл тавихыг хүсэгч хүүхэд залуусын дунд явуулдаг.
Нэвтрүүлэг бэлтгэх хугацаа:
“Шинэ эриний төгс удирдагчийг бид бэлтгэнэ” уриатай Монголын Үндэсний Их Сургуулийн санаачилсан “Үндэсний шилдгийн эрэлд-2014 “ шоу хөтөлбөр нь нийт 20 цуврал явагдана.
Шоу хөтөлбөрийн зураг авалт
  • Эхний хэсэг 2015 оны 7 сарын 16-аас 8 хоног буюу 7 сарын 21 хүртэл тусгай амралтын газар.
  • 7 сарын 23 ноос 31 хүртэл зураг авалтын дараагийн хэсэг байх бөгөөд үлдсэн оролцогчдын дунд өрнөх тэмцээн хотод явагдана.
Нэвтрүүлэг цацах хугацаа:
Нэвтрүүлэг нь МҮОНТ-ийн дэлгэцнээ 8 сарын 10 наас эхлэн өдөр бүр нэвтрэнэ. Нэг удаагийн дугаар 40 минут үргэлжилнэ. Шоу хөтөлбөрийн эхний болон сүүлийн дугаар нь тус бүрдээ 1 цагийн хугацаатай нэвтэрнэ. Дугаар бүтэн МҮОНТ-ээр нэвтэрсний маргааш давтан нэвтэрнэ.
Ивээн тэтгэгчдийн эрх ,үүрэг
• Шоу хөтөбөрт ивээн тэтгэгчээр оролцох байгууллага тус бүр уг цуврал нэвтрүүлгийн 2 дугаарт өөрийн байгууллагын онцлог болон холбогдох боломжит зөвлөгөө уралдааныг чиглүүлэн оролцоно.
• Нэвтрүүлгийн хамтрагчаар нийт 20 дугаарт бичигдэнэ.
• Шоу хөтөлбөрийн ялагчдад шагнал гардуулна.
• Хөтөлбөрт оролцогчдод өөрийн байгууллагын танилцуулга болон онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл өгч хөтөлбөрт тусгай даалгавар болгон оруулна.
• Тухайн танилцуулгы болон хариуцан ажилласан дугаартаа өөрийн байгууллагын нийгмийн чанартай шторк болон холбоос явуулна.
• Нэвтрүүлгийн хөтлөгчид тухайн байгууллагын талаар аман болон бичгийн хэлбэрээр байгууллагын нэрийг дурдана.

Нийтэлсэн огноо: 2 жил, 1 сар өмнө