“УНИВЕРСАЛ” ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ


МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ УНИВЕРСАЛ КОЛЛЕЖ


СУРГУУЛИЙН УРИА: БИД БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ БЭЛТГЭНЭ

АЛСЫН ХАРАА: Олон улсын жишигт нийцсэн, чадварлаг баялаг бүтээгчдийг бэлтгэдэг үндэсний тэргүүлэх сургууль болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Мэргэжилтэй, ажилтай, орлоготой, соёлтой, чадвартай баялаг бүтээгчдийг бэлтгэнэ


2013 онд байгуулагдсан. 300 гаруй суралцагчид, 20-иод багш ажилчидтай онолын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагийн танхим, цайны газар, 15000 гаруй ном сурах бичиг бүхий номын сан, 2 - 35 жил ажилласан чадварлаг багшлах боловсон хүчин, сургалтын тохилог орчин, материаллаг баазтай, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээ шаардлага хангасан чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

Дараах мэргэжлээр 9-р анги төгсөгчдийг 2,5 жил, 11-р анги төгсөгчдийг 1 жилээр суралцуулж бүрэн дунд боловсрол, мэргэжлийн зэрэг эзэмшүүлж төгсгөнө.


  1. Барилгын засал чимэглэлчин
  2. Барилгын цахилгаанчин
  3. Барилгын сантехникч
  4. Барилгын модон хийцийн мужаан
  5. Барилгын өрөг, угсрагч
  6. Гагнуурчин
  7. Тогооч
  8. Нярав төлбөр тооцоо, цалин хөлсний
  9. Уул уурхайн өрөмдлөгийн мастер
  10. Гүний хайгуулын өрөмдөгч

Дээрхи мэргэжлүүдээр 1-10 сарын хугацаатай захиалгат болон мэргэжил олгох түр сургалт явуулдаг.


МСҮТөвийг төгсөгчид болон бүрэн дунд боловсролтой элсэгчдийг элсүүлэн 1,5 – 3 жил суралцагчдыг техникийн дунд боловсрол олгоно. Үүнд:

  1. Зам гүүрийн техникч
  2. Аюулгүй ажиллагааны техникч
  3. Цахилгааны техникч

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУД: Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай Сургалтын стандарт хангасан тохилог орчинтой Төгсөгчид ажлын байраар хангагдана Суралцагчид сар бүр 70000 төгрөгний тэтгэлэг авна. Шаталсан уян хатан системтэй Амжилттай сайн суралцвал тухайн мэргэжлээрээ МҮИС-д хөнгөлттэй нөхцөлөөр дэвшин суралцах боломжтой

МАНАЙ СУРГУУЛИЙН ХАЯГ: БГДүүрэг 11-р хороо, ЭХЭМҮТ-ийн урд Монголын Үндэсний Их Сургуулийн 1-р байр

ВЭБ САЙТ: http://universal.edu.mn/

ХОЛБОГДОХ УТАС: 91119900, 99057887, 98024040, 90070505, 88982646