Монголын үндэсний их сургууль
Манай Сургуулийн цахим хуудас хэвийн ажилд орлоо.
Та бүхэн дараах хаягаар цахим хуудаст орох боломжтой
Шинэ эриний удирдагчдыг бид бэлтгэнэ
Монголын үндэсний их сургууль
Манай Сургуулийн цахим хуудас хэвийн ажилд орлоо.
Та бүхэн дараах хаягаар цахим хуудаст орох боломжтой
Шинэ эриний удирдагчдыг бид бэлтгэнэ

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийх, дээд боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх; Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх; Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, өргөжүүлэх; Шинжлэх ухаан, инноваци, өндөр технологийн хөгжлийн бодлого, судалгаа, түүний үр дүнг улс орны хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон хөгжүүлэх; Хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлагийн хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх; Соёлын өвийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх найдвартай тогтолцоог бэхжүүлэх; Яамны хүний нөөц, удирдлагын чадавхийг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, боловсрол, соёл, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс хамгаалах.

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн иргэн бүрийг өрсөлдөх чадвар бүхий "Зөв монгол хүн" болгон төлөвшүүлэх боловсролын олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, үндэсний болон дэлхийн өв, соёлд суурилсан, үндэсний онцлог бүхий соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, инноваци, өндөр технологийн үр өгөөжийг сайжруулж эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт Боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах, бодлогын удирдамжаар хангах; Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг чанаржуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; Инноваци, өндөр технологийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэдээлэл технологийн хөгжлийг хангах, салбарын статистикийн мэдээлэл боловсруулах, хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх; Соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагааны дотоод аудит, хяналтын тогтолцоог чанаржуулах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх; Боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах. Үйл ажиллагааны гол зорилт

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд: Боловсролын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсронгуй болгох төсөл боловсруулах; Боловсролын тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралгүй хөгжлийг хангах; Бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах; Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд: Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсөв, зардлыг ил тод мэдээлэх; Салбарын хөрөнгө оруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх; Салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд: Шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх; Тогтолцоог хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах; Шинжлэх ухаан, технологийн судалгаа боловсруулалтын үр дүнг нэмэгдүүлэх, нутагшуулах; Бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд: Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх; Бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах; Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын статистик мэдээллийг боловсронгуй болгох, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх.

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд: Соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх; Бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, соёл, урлагийн удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтын тогтолцоог хөгжүүлэх; Соёлын өвийг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, зохицуулах.

Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд: Яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх; Байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны албан хаагчдыг өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх; Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх; Салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах; Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх, санхүүгийн хяналт шалгалт хийх; Салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах.

Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд: сургуулийн өмнөх болон бага боловсролын хууль тогтоомж, бодлого,стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах; суурь болон бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах; багш нарыг чадавхжуулах давтан сургах, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хангах үйл ажиллагааг зохицуулах; дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

Хаяг Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг, 11-р хороо, МҮИС-ийн хичээлийн II байр
Утас 88128888, 93399999
Факс 976-11300799
Email info@mnu.edu.mn