Захирлын мэндчилгээ

Шинэ зууны Монгол Улсын боловсролын байгууллагын тооохон төлөөлөл болсон Монгол Үндэсний Их сургуулын бүрэлдхүүн Эдийн засаг Бизнесийн Удирдлагын сургуулийн эрдмийн өргөөнд та тавьтай морилно уу.

ЭЗБУС нь тус их сургуулийн ууган сургуулийн нэг бөгөөд өнөөдөр эдийн засгийн чиглэлийн бүх мэргэжлээр шинэ оюутнуудыг хүлээн авч манай орны нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбаруудад мэргэжлийн өндөр бэлтгэлтэй чадврлаг мэргэжилтэн, мэргэжлийн манлайлагчдыг төгсгөн гаргаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Өнөөдөр манай сургуульд манай эх орны өнцөг булан бүрээс суралцах хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн ирсэн 2000 орчим оюутнууд суралцаж , сонгон шалгаруулалтын өндөр босгыг давсан 50 орчим эрдэмтэн багш нар 2 нарын хооронд мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадварыг оюутан залуучууддаа эзэмшүүлэхийг төлөө мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна.

Монгол орны зах зээлийн шилжилтийн харилцаанд эдийн засгийн хөгжлийн мөн чанар, байгууллага, компанийг хамгийн үр ашигтайгаар эрхлэн хөтлөх, сонгодог эдийн засгийн онолын түгээмэл зарчмууд, зүй тогтол, эрх зүйн олон талт мэдлэгүүдийг системтэйгээр оюутнуудад олгох, төлөвшүүлэх, эзэмшүүлэх нь манай хамт олны үндсэн зорилт мөн. Манай хамт олон, нийт багш нар төгсөгчдийг байгууллагын нягтлан бодогч, менежерээс эхлээд дэлхийн банкны эдийн засагч мэргэжлийн ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой тэр л мэдлэг, ур чадварууыг эзэмшүүлэхийн төлөө ойрын 10-15жилийн дотор Монголын төдийгүй Зүүн өмнөд Азийн шилдэг сургууль болохын төлөө стратегийн алсын хараатай зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бид оюутнууддаа олгох мэргэжлийн өндөр түвшинд мэдлэг олгохын зэрэгцээ, тэдний гоо зүй, бие бялдар, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх, тэдэнд сурч, хөдөлмөрлөх хамгийн таатай сургалтын материаллаг, эрдэм шинжилгээний төгс орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Таны эрдмийн мэлмий дор мөргөсөн,

Захирал Ц. Өлзийжаргал

Танилцуулга

Монголын Үндэсний Их Сургуулийн Ууган сургууль бол Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль юм. 1998 оны 07 сарын 08-ны өдрийн Гэгээрлийн сайдын 154-р тушаалаар сургалт эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд анх 1998-1999 оны хичээлийн жилд 66 оюутантай сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулсан түүхтэй. 1999-2000 оны хичээлийн жилд 56 оюутан элсүүлж нийт 120 гаруй оюутантай болсон бол 2000 онд Олон Улсын Худалдаа Бизнесийн Удирдлага, Санхүүгийн менежмент, Аялал жуулчлалын эдийн засаг зэрэг мэргэжлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан болно. 2002 онд Монголын үндэсний коллеж болон өргөжин эдийн засагч мэргэжлээр 2002 онд анхны төгсөлт хийсэн ба 42 оюутанг төгсгөсөн. 2003 онд анхны магадлан итгэмжлэхэд орж, 2004 онд Монголын Үндэсний Дээд Сургууль болон Олон Улсын Худалдаа Бизнесийн Удирдлага, Санхүүгийн менежмент , Аялал жуулчлалын эдийн засаг мэргэжлээр анхны төгсөлт хийсэн юм. Эдийн Засаг Бизнесийн Удирдлага тэнхимээс Аялал жуулчлал технологийн менежмент тэнхим салбарлан бие даасан үйл ажиллагаа явуулах болж Маркетинг , Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр сургалтын тусгай зөвшөөрөл авсан. 2005 онд Банкны удирдлага, Гадаад худалдаа гаалийн мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрөлтэй болж Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын тэнхим нь салбар сургууль болон өргөжин 3 тэнхимтэй болсон. Үүнд: Олон Улсын Худалдаа Маркетингийн тэнхим, Бизнесийн Эдийн Засаг банкны тэнхим, Нягтлан бодох бүртгэл санхүүгийн тэнхим зэрэг болно. 2008 онд төгсөгчдийн тоо 350 болж 2009 онд 2 дахь удаагаа магадлан итгэмжилэгдсэн. Шилдэг салбар сургууль, анхны шилдэг тэнхимээр Олон Улсын Худалдаа Маркетингийн тэнхим тодорсон төдийгүй 26 багштай болж 2010 онд шилдэг салбар сургуулиар 3 дахь удаагаа тодрон спорт урлагийн наадамд тэргүүн байрт шалгарсан. 2011 онд аттестатчилалд орсон. 2012 онд урлаг спортын 3 удаагийн аварга сургууль ...