Чанарын үнэлгээний алба


Тус албаны үйл ажиллагаа нь сургуулийн үйл ажиллагаанд гарч байгаа ахиц, дэвшил, хөгжлийг хэмжих, хэрэв шаардлагатай бол дэвшүүлсэн зорилт, стандартад сургуулийн үйл ажиллагааг нийцүүлэх, хөгжлийг түргэсгэх, хянах, үнэлэх юм.

Зорилго: Сургуулийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь боловсролын хууль,тогтоомж,боловсролын стандарт, дүрэм журмыг хэрэгжиж эхлэх анхны үеэс дуусах хүртлэх хугацааны үр дүн, явц, бүхий л үйл ажиллагаанд үнэлгээ өгөх,сургууль багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг үзүүлэх

Албаны дарга Д.Оюунгэрэл


Албаны үндсэн чиг үүрэг

  • Сургуулийн үйл ажиллагааны бүх нэгжид үнэлгээ өгөх
  • Боловсролын хуулиуд болон бусад хууль, дүрэм журмын хэрэгжилтийн хянах
  • Сургалтын орчин, нөхцөл бүрдүүлэлт, стандарт шаардлагыг хангуулах
  • Сургууль, багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг өгөх


Үнэлгээ, хяналт- шинжилгээ хийхэд тавигдах шаардлага

  • Хяналт шинжилгээ, аль сургууль албанд хийгдэхээс хамааран тодорхой зорилго, чиглэлтэй байхаас гадна агуулга, арга хэлбэрийн хувьд уян хатан байна.
  • Үнэлгээний шалгуур нь тухайн салбар сургууль, албадын удирдлага, багш, суралцагчид, эцэг эхэд ойлгомжтой, нээлттэй ил тод байх
  • Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хослуулсан хамтын хэлбэртэй байх
  • Тухайн салбар сургууль, албадын ажлын амжилтыг нээн илрүүлэх, тэдэнд ажиллах сэдэл төрүүлэх, дэмжих
  • Хяналт, шинжилгээ, хүндэтгэл, шаардлагыг зөв хослуулсан, үнэлгээ нь тодорхой бодитой шударга байх
  • Сургуулийн үйл ажиллагаа, хандлагад хяналт шинжилгээ хийхэд сургуулийн өөрийн болон багш, оюутан, эцэг эх, нийгмийн үнэлгээг харгалзах
  • Шийтгэлээс илүү урам хайрлах
  • Сургуулийн хөгжлийн хурд, өнөөгийн байдлын стратеги төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх