Хүний нөөцийн алба

Аливаа байгууллагын хамгийн үнэ цэнэтэй баялаг бол хүн байдаг. Иймээс ч тус сургуулийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь МҮИС-ийн үндсэн философи болон үйл ажиллагаа, хөгжлийн стратеги зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, одоо бэлэн байгаа хүний нөөцийг үнэлж, тэдний хэрэгцээг тодорхойлох, тэднийг хөгжүүлэх, чадваржуулах, гүйцэтгэлд суурилсан бүтээлч хандлагатай, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин бий болгоход чиглэгдэж байна.

Хүний нөөцийн алба нь байгуулагдсан цагаасаа хүний нөөцийг хөгжүүлж, чадваржуулах талаар өөрийн гэсэн сургалт хөгжлийн бодлоготой, чанарын удирдлагын стандарт бүхий хүний нөөцийн иж бүрэн системтэйгээр хөгжиж байна.

2013 оноос тус алба хүрээгээ тэлж өөрийн харьяанд “Их Үйлс” хөдөлмөрийн бирж, 2014 онд “Багшийн хөгжлийн Академи” зэргийг байгуулан ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд тус алба нь хүний нөөцийн албаны дарга Б.Янжмаа, хүний нөөцийн албаны менежер Т.Сумъяа, “Их Үйлс” хөдөлмөрийн биржийн ажилтан Л.Оюунтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.