Хууль зүй удирдлагын сургууль

Захирлын мэндчилгээ

Хууль Зүйн Удирдлагын Сургууль нь МҮИС- ийн ууган сургуулиийн нэг бөгөөд эх орондоо олон мянган боловсон хүчин бэлтгэж ирсэн баялаг түүхтэй билээ. Эдүгээ МҮИС- ийн ХЗУС- ийг төгссөн залуучуудаас төрийн алба, хувийн хэвшилд ард олныхоо амар амгалан байдлыг сахиулахад, хүч оюун, эрдэм мэдлэгээ дайчлан, улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байна. Тэрчлэн төгсөгчид маань хууль сахиулах байгууллагад ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ард иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нь барагдуулахад хууль ёсыг чандлан сахиж, ур ухаанаа уралдуулж, чин үнэнчээр зүтгэж байгаагаар нь бахархдаг билээ.

Манай салбар сургуулийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилтаа улам бататган цаашид “Оюутны 4 талт хөгжил”- ийг ханган “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Энэхүү ололт амжилтыг бүтээсэн болон одоо хамтдаа бүтээлцэж байгаа эрдэмтэн багш нар, оюутнууд, ажилтнууддаа амжилт хүсэн талархал илэрхийлье.

Хууль Зүйн Удирдлагын Сургуулийн Захирал

М.Ариунтуяа

Танилцуулга

ХЗУС- ийн зорилт: Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, инновацийг чухалчилж, нийгмийн үйлчилгээний цар хүрээ, чанараар Монгол улсын хэмжээнд тэргүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйчдийг бэлтгэдэг сургууль болоход оршино.Дээрх зорилго, зорилтуудыг хангахын тулд энэ хичээлийн жилийг “Хариуцлага- цагийн менежмент- чанар- үр дүн” гэсэн зарчмыг багш, оюутнууд баримтлан сургалтын үйл ажиллагааг явуулж байна.Хууль зүйн удирдлагын сургууль байгуулсан түүхэн замнал.• 1998 оны 09 сарын 01-нд 81 оюутан,үндсэн 4 багш, цагийн 5 багштай сургалтын үйл ажилгаагаа эхэлсэн. Анхны багш нар Монгол улсын гавъяат хуульч Э.Авирмэд, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С Жанцан, Т. Халтар, Н. Баярмагнай, Л. Оюунтөгс, Б. Энх-Амгалан юм.• 2001 оны 01 сарын 10 хуулийн эчнээ ангийн эрх зүй мэргэжлээр 8 оюутан анх төгссөн.• 2002 оны 05 сарын 10. Эрх зүйч мэргэжлээр 59 оюутан өдрийн ангийг анх төгссөн.• 2010 оноос ХЗУС нь өрх тусгаарлаж эдүгээ МҮИС-ийн хамгийн том сургуулийн нэг болжээ.• 2012 оны шинэ хичээлийн жилээс эхлэн МҮДС нь МҮИС болон өөрчлөлт статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ХЗУС нь бүтцийн өөрчлөлт хийж мэргэжлийн 3 тэнхим 18 багш, 700 орчим оюутан суралцаж байсан. • 2013-2014 оны шинэ хичээлийн жилээс эхлэн 2 хөтөлбөрийн эрхлэгч 18 багш 1200 орчим оюунтайгаар • Хууль Зүй Удирдлагын сургууль нь Доктор багш -Эрх зүйн хөтөлбөр-Аюулгүй байдлын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.• Хууль Зүй Удирдлагын Сургууль нь Доктор багш-20% , Докторант багш-40% , Магистр багш 40% тай 2014-2015 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байна.

Хөтөлбөр

Хууль зүй удирдлагын сургууль