Уул уурхай, эрчим хүч, инженерийн сургууль

Захирлын мэндчилгээ

Монгол улсын Хамгийн том их сургууль Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн Сургууль /УУЭХИС/ үе үеийн төгсөгчид, оюутнууд, эрдэмтэн багш, хамтран ажилладаг байгууллагууддаа өргөн дэвшүүлье. Манай салбар сургууль Монгол улсын хөгжлийн тэргүүлэгч салбар болох Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн салбарт эрэлт хэрэгцээтэй манлайлагч боловсон хүчинг бэлтгэн гаргаж улс орны бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Бидний эрхэм зорилго бол “Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч мэргэжилтэн, судлаач, энтерпренёруудыг бэлтгэн” гаргах юм. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш нараас бүрдсэн чадварлаг хамт олон элсэн суралцагчдыг МҮИС-ийн оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1. Мэргэжил 2. Харилцаа 3. Сэтгэлгээ 4. Бие бялдарыг өв тэгш хөгжүүлэхийн зэрэгцээ академик сургалтын тогтолцооноос мэдлэг боловсрол, ур чадвар, бодит үр дүнд суурилсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын зохистой хувилбарыг сонгож манлайлагч мэргэжилтнүүдийг 3 хөтөлбөрийн багийн хүрээнд 13 мэргэжлээр бэлтгэн гаргаж байна. Салбар сургуулийн хөгжлийн хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлэгч эрдэмтэн, судлаач багш нарыг хөгжүүлэхээр дэлхийн топ-500 их сургуулиудтай шинжлэх ухаан, инноваци, технологийн шинэ санаа, шийдлийг хамтран боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн Start-up компаниудыг нээн ажиллуулж байна. Монгол улсын залуу үе, оюутан төгсөгчид, тэдгээрийн гэр бүл, хамтран зүтгэгчиддээ эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, шинжлэх ухаан, инноваци, технологийн шинэ санаа, шийдлийг түгээн дэлгэрүүлэгч манлайлагч иргэн байх болтугай хэмээн мэндчилж байна. Уул уурхай, Эрчим хүч, Инженерийн Сургуулийн Захирал Г. Хишигдорж

Танилцуулга

УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬУул уурхай, Эрчим хүч, Инженерийн бүрэлдэхүүн сургууль 2006 оноос эхлэн элсэлт авсан бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд тэнхимийн зохион байгуулалтанд шилжиж 2010-2011 оны хичээлийн жилээс бие даасан сургууль болон хөгжиж байна.Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болох уул уурхай, эрчим хүч, инженерийн чиглэлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч мэргэжилтэн, судлаач, энтерпренёруудыг бэлтгэх нь манай сургуулийн эрхэм зорилго юм.Сургалтын технологийн хувьд үндэстэн дамнасан дэлхийн томоохон компани, корпорациудад тавигддаг мэргэжлийн өндөр ур чадвар, чадамжийн шаардлага хангасан, техникийн боловсрол, мэдлэгээрээ дэлхийн жишигт хүрсэн хаана ч ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд шат дараалсан олон ажлуудыг үр дүнтэй хийж байна. Манай сургууль Монгол улсад төдийгүй олон улсын түвшинд эрэлт хэрэгцээтэй инженер, технологич, менежерүүдийг нийт 13 мэргэжлээр 3 хөтөлбөрийн багийн хүрээнд харьяалагдах 1000 гаруй оюутан суралцаж байна. Мөн оюутнууддаа профессор 2, дэд профессор 3, шинжлэх ухааны доктор 2, доктор 5, Монгол улсын зөвлөх инженер 1, мэргэшсэн инженер 3, докторант 5, магистр 5 нийт 26 үндсэн багш, сургалтын менежерийн бүрэлдэхүүнтэй сургалтын баг үйлчилж байна.Салбар сургууль сургалтын 15 танхим 9 лабораторитой.Тус сургууль нь Монгол улсад уул уурхай, эрчим хүч, инженерийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг хувийн хамгийн том сургууль юм. Бид бакалаврын сургалтын хөтөлбөрийг дэлхийн топ инженерийн сургалттай сургуулиудын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилсэн нь биднийг хөгжилд хөтлөх нэг том алхам болсон юм. Дэлхийн мэргэжлийн шилдэг сурах бичгүүдийг орчуулан сургалтандаа хэрэглэж байгаагаас гадна өөрийн эрдэмтэн судлаач багш нарын гаргасан сүүлийн үеийн сурах бичгүүдийг оюутны хүртээл болгон сургалтандаа ашиглаж байна. Төгсөгчид маань бакалаврын боловсролоос гадна мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, англи хэлний TOEFL-ийн оноотой төгсдөг. ...