Уул уурхайн инженерийн сургууль

Захирлын мэндчилгээ

Монгол улсын хамгийн том их сургууль МҮИС байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын мэндийг үе үеийн төгсөгчид, оюутан, эрдэмтэн багш, хамтран ажиллагч байгууллагууддаа өргөн дэвшүүлье. Монголын Үндэсний Их Сургууль нь 2006 оноос Монгол Улсын хөгжлийг тэргүүлэгч салбар болох уул уурхай, инженерээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Бид “Мэдлэг, чадамжид суурилсан, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, чанартай, үр дүнтэй, тогтвортой, хариуцлагатай дэлхийн төвшинд өрсөлдөх шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх” эрхэм зорилттой. Өдгөө бид өндөр мэдлэг, туршлага, дадалтай, судалгаанд суурилсан шинжлэх ухаан, инноваци, өндөр технологи, өгөгдөл мэдээллийг боловсруулах чадвартай боловсон хүчнийг уул уурхай, геологи, цахилгаан, механик, аж үйлдвэрийн салбарт ажиллуулахаар бэлтгэж байна. Эрдэмтэн багш нараар ахлуулсан чадварлаг хамт олон маань академик сургалтын тогтолцооноос мэдлэг, чадвар, үр дүнд суурилсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын зохистой хувилбарыг сонгож дэлхийн жишигт нийцэн ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч шат дараалсан ажлуудыг хийж байна. Тухайлбал: -Багшийн хөгжлийг сайжруулахын тулд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг ахиулах үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна. -Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд онол, практик, зохион байгуулалтыг хослуулан оюутнууд маань “MGL-17 маркийн 100% цахилгаан автомашин”, мөн гар утсаар удирдах боломжтой “Ухаалаг байшин”, “Реле шалгах стенд”, “Дэд станцын зарчмын схем”, “Сургалтад зориулсан КТП” зэрэг томоохон стендүүдийг сургалтын зориулалтаар зохион бүтээсэн. -Бид БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын томоохон их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна. МҮИС-УУИС-ийн хамт олон бид үндэсний хэмжээнд “Шинэ эриний төгс манлайлагчдыг бэлтгэнэ” гэсэн зорилго, “Хүний хүчин зүйл, бүтээлч байдал, хариуцлага”, “Чанартай боловсрол, чадвартай мэргэжилтэн”, “Зарчимч, шударга ёс, нэгдмэл байдал”, зэрэг үнэт зүйлсээ улам бэхжүүлж алсын хараа, зорилтоо нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байна. Та бүхний эрдмийн ажил, бүтээл нь тасралтгүй сайжирч, ирээдүйд хувь нэмэр оруулна гэдэгт итгэхийн сацуу дэлхий дахинаа Монгол улсын тэр дундаа Монголын Үндэсний Их Сургуулийн нэр төрийг өндөрт өргөж, үе үед дуурсагдах агуу алдрыг авчрахын ерөөлийг өргөн дэвшүүлье! Шинэ эриний төгс инженерүүдийг бид бэлтгэнэ! Уул Уурхай, Инженерийн Сургуулийн Захирал Л. Орхон /Доктор, Профессор/

Танилцуулга

Уул уурхай, инженерийн бүрэлдэхүүн сургууль нь 2006 оноос эхлэн элсэлт авсан бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд тэнхимийн зохион байгуулалтанд шилжиж 2010 оны хичээлийн жилээс бие даасан сургууль болон хөгжиж байна. Манай сургууль нь 3 хөтөлбөрийн багт харьяалагдах 11 мэргэжлээр 1000 гаруй оюутан суралцаж байна. Мөн оюутнууддаа профессор 3, дэд профессор 4, шинжлэх ухааны доктор 2, доктор 6, Монгол улсын зөвлөх инженер1, мэргэшсэн инженер 3, докторант 7, 16 магистр нийт 42 үндсэн багш, сургалтын менежерийн бүрэлдэхүүнтэй сургалтын баг үйлчилж байна. Салбар сургууль сургалтын 15 танхим 9 лабораторитой. Тус сургууль нь Монгол улсад уул уурхайн болон инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг хувийн хамгийн том сургууль юм. Бид бакалаврын сургалтын хөтөлбөрийг дэлхийн топ инженерийн сургалттай сургуулиудын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилсэн нь биднийг хөгжилд хөтлөх нэг том алхам болсон юм. Дэлхийн мэргэжлийн шилдэг сурах бичгүүдийг орчуулан сургалтандаа хэрэглэж байгаагаас гадна өөрийн эрдэмтэн судлаач багш нарын гаргасан сүүлийн үеийн сурах бичгүүдийг оюутны хүртээл болгон сургалтандаа ашиглаж байна. Төгсөгчид маань бакалаврын боловсролоос гадна англи хэлний TOEFL-ийн оноотой төгсдөг. Манай төгсөгчдийн 83% нь эх орныхоо Уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулан мэргэжлээрээ амжилттай ажиллацгааж байна. Багш, оюутан солилцооны гэрээтэй сургуулиуд Чусон Их Сургууль /БНСУ/ Шинхан Их Сургууль /БНСУ/ Даэжеон Их Сургууль /БНСУ/ Инчеон Их Сургууль /БНСУ/ Чоннам Их Сургууль /БНСУ/ Сэөүл Их Сургууль /БНСУ/ Жеонжу Их Сургууль /БНСУ/ Мугвон Их Сурууль /БНСУ/ Кангвон Их Сургууль /БНСУ/ Даэгу Их Сургууль /БНСУ/ Чонжу Их Сургууль /БНСУ/ Мёонжу Их Сургууль /БНСУ/ Ионсей Их Сургууль /БНСУ/ Бандунг Их Сургууль /Индонез/ Акита Их Сургууль /Япон улс/ КИИТ Их Сургууль /Энэтхэг улс/ Эрхүүгийн Техникийн ...