Төгсөгчдийн мэдээлэл

МҮИС-ийн төгсөгчдийн холбоо анх 2013 оны 03.12 нд ХЗУС-ийн төгсөгчдийн санаачилгаар хуулийн этгээдийн эрхтэйгээр байгуулагдсан.

2015 оны 3сарын 3 нд “Төгсөгчдийн холбооны анхдугаар чуулган”- аа хийж бүтэц бүрэлдэхүүнийг дараах байдлаар шинэчлэн зохион байгуулсан ба удирдах зөвлөлийн гишүүдэд бүрэлдэхүүн сургуулиудийн салбар зөвлөлийн дарга буюу ЭЗБУС- ийн – 2008 оны төгсөгч Ч.Чойдог, ХЗУС-ийн 2004 оны төгсөгч Х.Болортуяа, АЖГХС - ийн 2009 оны төгсөгч Б.Цолмон, МТДС- ийн 2013 оны төгсөгч Ч.Ундрах, БИС- ийн 2014 оны төгсөгч Ж.Алтанчимэг, УУИС-ийн 2011 оны төгсөгч Ц.Энхбаяр, ОУХС-ийн 2014 оны төгсөгч Т.Отгонсүрэн нар.

Төгсөгчидийн холбооны тэргүүнээр ХЗУС- ийн 2003 оны төгсөгч Авилгатай тэмцэх газарын мэргэжилтэн Д.Жаргалмөнх, ерөнхий нарийн бичгийн даргаар ХЗУС- ийн 2004 оны төгсөгч тус сургуулийн иргэний эрх зүйн тэнхимийн ахлах багш Х.Болортуяа.

Тус холбоо нь дараах албадаас бүрдэнэ. Үүнд

Төсөл, хөтөлбөр хариуцсан алба – даргаар ЭЗБУС-ийн төгсөгч Таван богд интернейшилийн маркетингын албаны дарга Ч.Чойдог

Гадаад дотоод үйл ажиллагаа хариуцсан алба – даргаар МТДС-ийн төгсөгч тус сургуулийн мэдээлэл технологийн багш Ч. Ундрах

Оюутан, төгсөгчдийн хөгжил хариуцсан алба- даргаар АЖГХС-ийн төгсөгч магистр, докторын сургалтын албаны менежер Б.Цолмон нар сонгогдон ажиллаж байна.