Түүхэн замнал

1998 он: Монголын үндэсний их сургууль анх Гэгээрлийн сайдын 1998 оны 7 сарын 09-ны 154 тоот тушаалаар “Чандмань-Эрдэнэ” нэртэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь “Энигма групп”-ын ерөнхийлөгч дэд профессор Л.Мөнхбат, Шинжлэх ухааны доктор, профессор, гавъяат хуульч асан С.Жанцан нар юм.

1999 он: Хууль зүй удирдлагын сургууль байгуулагдав.

  • Монголын үндэсний их сургуулийн ууган салбар сургууль
  • Сургалтын хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн, Олон улсын магадлан итгэмжлэл буюу ICBSP-ийн гишүүн сургууль.
  • Олон улсын хамгийн олон сургуультай хамтран ажилладаг мөн IBT-TOEFL, IELTS, HSK, TOPIK-ийн оноотой төгсгөгч сургууль.
  • Олон улсын CISCO-н мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг Монголын №1 мэдээллийн технологийн сургууль.
  • Хувийн хэвшлийн хамгийн том уул уурхай инженерийн сургууль.
  • Хувийн хэвшлийн хамгийн том барилга инженерийн сургууль

2000 он: Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль байгуулагдав.

2001 он: Эрх зүйч мэргэжлээр эчнээ ангийн анхны төгсөлтөө хийв.

2002 он:БСШУЯ-ны сайдын 2 сарын 6-ны өдрийн 39-р тушаалаар “Монголын Үндэсний коллеж” нэртэй болов.

2003 он: Боловсролын магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 5-р сарын 9-ны өдрийн хурлын шийдвэрээр магадлан итгэмжлэгдэв.

2004 он: БСШУЯ-ны сайдын 7 сарын 20-ны өдрийн 238-р тушаалаар "Монголын Үндэсний Дээд Сургууль" болж өргөжин Хууль зүй, Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын сургалтыг явуулж эхэлсэн ба Аялал жуулчлалын удирдлагын сургууль байгуулагдав.

2005 он: Олон улсын харилцааны сургууль байгуулагдаж 4 салбар сургуулийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2006 он: "Шилдэг Дээд Сургууль"-иар шалгарав.

2007 он: Математик мэдээллийн технологийн сургууль байгуулагдав.

2008 он: Уул уурхай инженерийн сургууль байгуулагдав.

2009 он: 2019 он хүртэл 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв.

2009 он: Барилга инженерийн сургууль байгуулагдав.

2010 он:Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр дэлхийд стандартаар бүртгэгдэв.

2011 он: АНУ-ын Олон Улсын Магадлан Итгэмжлэгдсэн байгууллагын гишүүн сургууль болов. БШУЯамнаас хангалттай сайн үнэлгээтэйгээр 2016 он хүртрэл аттестатчилагдав.

2012 он: Монгол улсын хамгийн том дээд сургууль болов.

2013 он: Их Сургуулийн статустай болон өргөжив.

2013 он:МҮИС-ийн 10 000 оюутны хичээлийн 3-р байр ашиглалтанд орж, Инноваци эрдэм шинжилгээний төв, эмнэлэгийн бүтээн байгуулалтын ажил эхлэв.

2014 он: Анагаах ухааны сургууль байгуулагдав. Дэргэдээ өөрийн эмнэлэгтэй МУ-ын хамгийн анхны анагаах ухааны сургууль болно.

2014, 2015 он: Grand Expo-2014 Оны шилдэг сургуулиар шалгарав.

2015 он: Арихтектур дизайны сургууль байгуулагдав.

2015 он: НҮБ-ин дэргэдэх Олон улсын их сургуулиудын чанарын холбоо ”IAU”-д нэгдэв.

2016 он: Боловсролын сургууль байгуулагдав.

2016 он: 1000 оюутны хүчин чадал бүхий багш оюутны байр ашиглалтанд оров.

2016 он: 3000 оюутны хичээлийн 5-р байр ашиглалтанд оров.