Танилцуулга

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО

МҮИС-ийн 2015-2020 онд баримтлах гадаад бодлого

Алсын Хараа: Монгол улс болон Ази Европт эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлаараа салбартаа тэргүүлэх үлгэр жишээ сургууль байхад оршино.

Эрхэм Зорилго: Дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай олон талт үйл ажиллагаа явуулах, харилцан хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн стратегийн сайн түншлэлийн харилцааг бий болгоно.

Монголын Үндэсний Их Сургууль нь хувийн хэвшлийн томоохон сургууль болохын хувьд Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал болон МҮИС-ийн стратеги төлөвлөгөөг мөрдлөг болгон гадаад харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлнэ.

Бид гадаад харилцаа, хамтын ажиллагааг өөрийн салбар сургууль тус бүртээ хөгжүүлэх үйл ажиллагааг зорилгоо болгон ажиллаж сургалт судалгаагаар тэргүүлж буй гадаадын их дээд сургууль болон судалгааны байгууллагатай бүхий л чиглэлд идэвхитэй хамтран ажиллахыг эрмэлзэнэ.

Мөн түүнчлэн гадаад хамтын ажиллагааг Монгол улсаас хилийн чанадад суугаа, гадаад улсаас Монгол улсад суун үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын газрын боловсрол хариуцсан алба болон олон улсын төрийн ба төрийн бус боловсролын төлөөлөлтэй хамтран харилцан айлчлал, багш, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын байгууллагын гишүүнчлэл, олон улсын хамтарсан хөтөлбөр, хурал зэрэг хэлбэрээр хэрэгжүүлнэ.

П.ЗОЛЗАЯА

МҮИС-ийн Гадаад Харилцааны Албаны Дарга

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Англи хэлний заах арга зүйч, орчуулагч” Бакалавр

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Удирдлагын Академийн “Бизнесийн Удирдахуйн Ухааны” Магистр

Гадаадын хөрөнгө оруулалтай худалдааны компанид ерөнхий менежер, ОУХНТөвийн гадаад харилцааны албаны дарга, боловсролын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд БНСУ-д Менежерийн ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамрагдсан юм.

П. Алимаа

Гадаад Харилцааны Албаны Мэргэжилтэн, Япон Хэлний Хөтөлбөрийн Эрхлэгч 1991-1995 онд ЗХУ-ын Харьковын Их Сургуулийг орос хэл, уран зохиол, 1997-2001 онд Дархан-Уул аймгийн АЖГХ-ний “Дархан” Дээд Сургуулийг япон хэлний багш-орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. 2000-2001 онд МУИС-ийн дэргэдэх Боловсролын Хүрээлэнд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2010 оноос МУБИС-ийн доктрантурт суралцаж байна.

Сурч, ажиллаж байх үеийн амжилтуудыг нь үнэлэн 2000 онд МОХ-ны “Хүндэт оюутан”, 2001 онд НБГ-ын “Арга зүйч”, 2003 онд “Ахлах багш”, 2005 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух”, 2011 онд “Багшийн гавъяа”зэрэг цол тэмдэгээр шагнаж байсан.

Сүүлийн 7 жилд тус сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Тэнхимийн эрхлэгч, Гадаад Харилцаа Компьютер Менежментийн Салбарын захирал, Дорно Дахины хэл Судлалын Тэнхимийн эрхлэгч зэрэг үүрэгт ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Сургууль олон нийтийн ажилд дайчин, идэвх зүтгэл санаачлагатай оролцдог манай тэргүүний багш мөн.