Санхүүгийн алба


1998 оны 7 сарын 09 өдрийн Гэгээрлийн сайдын 154 тоот тушаалаар МҮИС анх байгуулагдсан. 240 сая төгрөгний дүрмийн сантай, 1497 м2 талбай бүхий барилга байгууламжтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Зорилго:

Санхүүгийн алба нь сургуулийн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх, байгууллагынхаа эдийн засаг, санхүүгийн боломжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, сургуулийн дотоод төлбөр тооцоо, сургалтын төлбөрийн бүртгэл болон харилцаа хамтын ажиллагаа бүхий байгууллагуудтай холбоотой төлбөрийн тооцоо нийлэх, хөрөнгө материалын хөдөлгөөнийг хариуцан бүртгэн нэгтгэх ба сургуулийн санхүүгийн мэдээ, мэдээллийг холбогдох газруудад цаг тухай бүрд нь тайлагнах ажлыг хариуцна.

Эдүгээ манай алба нь ТУЗ-н дарга болон захирлын шууд удирдлага дор ажиллан гаргасан санхүү, мөнгөний бодлоготой холбоотой тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, их сургуулийн сургалт, судалгааны олон талт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх болон санхүүгийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн гаргах болон багш ажилчдын цалин бодох бусад тайлан тооцоог гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.


2014-2015 онд:

  • Б.Батсүх / Санхүүгийн албаны дарга /
  • Л.Гэрэлсайхан / Нягтлан бодогч /
  • Ч.Бямбабаатар / Кассын нярав /
  • Б.Багаасүрэн / Туслах нягтлан /
  • Н.Батболд / Туслах нягтлан /