Профессор Ш.Батмөнх "Статистик судалгааны арга зүй, программ хангамж" номыг бэлтгэн гаргав.

МҮИС-ийн магистр, докторын сургалтын албаны дарга Профессор Ш.Батмөнх нийт төгсөх курсын оюутнууд, магистрант болон докторантууд, судлаач багш нарт зориулан хэвлэн гаргаж та бүхний гар дээр тавьж байна. Бид энэхүү номныхоо эхний бүлэгт санамсаргүй хэмжигдэхүүнийг боловсруулахад шаардлагатай математик статистик, магадлалын онолын зарим ойлголт, элементүүдийг багтаасан бол дараачийн бүлэгтээ судалгааны ажилд хамгийн өргөн хэрэглэгддэг түүвэрлэх, зэрэглэл тогтоох, бүлгийн статистик параметруудыг тодорхойлох, гистограмм байгуулах, корреляци болон регрессийн тэгшитгэлүүдийг бодох, судалгааны өмнөх үр дүнгүүдээр прогнозлох зэрэг хамгийн энгийн аргуудын зэрэгцээ юмс үзэгдлийн шинж чанарын тоон өөрчлөлт өөрийн зүй тогтолт өөрчлөлтөөс гадна тодорхой хүчин зүйлүүдийн нөлөөллөөс болон өөрчлөгддөг зүй тогтолт өөрчлөлтийг тодорхойлох дисперсийн аргыг (ANOVA) бүх боломжит тохиолдолд бодох аргуудыг жишээний хамт орууллаа.

Мөн тэрчилэн шугаман болон шугаман бус програмчлалын бодлогууд, тээврийн бодлого зэрэг экстремаль бодлогуудыг бодох програм хэрэгслийг жишээ бодлогуудын хамт багтаасан болно.
Судлаач хүн туршилтийн үр дүнг боловсруулах, зарим хэлбэрийн загварчилсан бодлогыг бодохын тулд програмчлалын ямар нэг хэл дээр програм зохион бодож болох боловч төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн нийтлэг боломж биш учраас ямар ч мэргэжлийн хүмүүсийн хэрэглэж болох бэлэн програм хэрэгсэл шаардлагатай тул дээр дурдсан судалгааны жишээ бодлогуудыг Excel-ын дэд програм болох DATA ANALYSIS программын тусламжтай бодож үр дүнг гарган авах цоо шинэ аргачлалыг сүүлийн 6-7 жилд магистрант, докторантуудад зааж ирсэн туршлагадаа тулгуурлан ийнхүү бэлтгэн гаргаж байна.



Нийтэлсэн огноо: 1 жил, 9 сар өмнө