Оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал боллоо

“Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөр- миний мэргэжилд” сэдэвт

оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал боллоо


МҮИС-ийн брэнд хөтөлбөр “Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөр” оюутнуудын мэргэжил, хүмүүжилд хэр хүрч байгаа болон оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор энэ удаагийн хурал зохион байгуулагдлаа.

Оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгаран ирсэн нийт 18 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт, МТДС-ийн багш, магистр Г.Даваажаргал удирдсан, Мэдээллийн технологи мэргэжлийн 4 ангийн оюутан Б.Отгонбаатар нарын “Уламжлалт худгийн түгээлтийг ухаалаг систем ашиглан түгээх” сэдэвт илтгэл, Дэд байрт, АЖГХС-ийн багш, магистр Б.Хишигмаа удирдсан, Хүнсний инженер мэргэжлийн 3 ангийн оюутан Г.Дарьсүрэн нарын “Хошуу тариагаар баяжуулсан тарагны физик-химийн судалгаа” сэдэвт илтгэл, Гутгаар байрт, ЭЗБУС-ийн багш, магистр Ю.Отгонжаргал, Т.Билгүүн нарын удирдсан, Маркетингийн удирдлага мэргэжлийн 4 ангийн оюутан П.Жавхлантөгс, Санхүүгийн удирдлага мэргэжлийн 3 ангийн оюутан Л.Намсрайноров, Маркетингийн удирдлага мэргэжлийн 2 ангийн оюутан Б.Баттулга нарын “МҮИС-ийн оюутны брэнд бүтээгдэхүүн бүтээх” сэдэвт илтгэл, мөн Гутгаар байрт, ОУХС-ийн багш, магистр Д.Нарантуяа удирдсан, Олон улсын гадаад харилцааны ажилтан мэргэжлийн 4 ангийн П.Нандинжаргал Ө.Баасанжаргал нарын “Оюутны хичээлээс гадуурх ажлын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэллээ. Нийт оролцогч оюутнуудад ЭШИГ-аас “Батламж” гардуулав.

Хуралтай хамтатгаад Номын сангын албанаас “Гадаад хэл дээрх номын үзэсгэлэн” гаргалаа.

Нийт оролцогч оюутнуудад болон удирдсан багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

Эрдэм шинжилгээ, инновацийн алба 2017.11.17