Оюутны хөгжлийн алба

ҮИС-ийн оюутны хөгжлийн алба нь Сургалтын бодлого зохицуулалтын газрын харьяа нэгж бөгөөд ОХА-ны дарга, ОХА-ны мэргэжилтэн, ЕЭТ-ийн багш нар гэсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.юутны хөгжлийн алба нь бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлэхийн тулд оюутан залуучуудад хүртээмжтэй чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөр дэх өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангахаас гадна МҮИС-ийн эрхэм зорилго, Мастер төлөвлөгөө, хэтийн болон ойрын зорилтод нийцүүлэн оюутнуудын эрх ашигт нийцсэн нийгэм, олон нийт, соёл урлаг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, амжилттай сурч боловсрох үйл ажиллагаатай холбож өгөх, тэдэнтэй хамтран ажиллахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь оюутныг мэргэжлийн ур чадвар, бие бялдар гоо зүй, харилцаа, сэтгэлгээ ба хандлагын хувьд өв тэгш хөгжүүлэн нийгмийн болон ажил олгогчдын хэрэгцээг хангахуйц чадвартай удирдагч, мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Оюутны хөгжлийг албаны чиг үүрэг, зорилго

Эзэмших мэргэжлийн талаар оюутанд төлөвлөх, хэрэгжүүлэх явцад нь зөвлөх, чиглүүлэх ажлыг удирдан гүйцэтгэх

Ажил олгогч, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан, төгсөгчдөө ажлын байраар хангах

Оюутныг гэрээт болон түр цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажилтныг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах

Хүчин төгөлдөр хууль, дүрэм, стандартуудыг ёсчлон биелүүлж, харьяалах албан тушаалтны болон төлөвлөгөөт үүрэг даалгаврыг хугацаанд нь, санаачлагатай, чанартай гүйцэтгэх

Оюутан хөгжлийн албаны холбогдох дүрэм, журмын жагсаалт

МҮИС-ийн Дотоод журам

МҮИС-ийн Оюутан хөгжлийн албаны үйл ажиллагааны журам

МҮИС-ийн Оюутны дотуур байрны журам

МҮИС-ийн Оюутны 4-н талт хөгжлийн хөтөлбөр

МҮИС-ийн Дотоод хяналт, шалгалтын журам