ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ТОМСКИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

1888 онд анх байгуулагдсан Үндэсний судалгааны Томскийн УИС-тай МҮИС хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээ нь манай хоёр их сургуулийн хоорондын бүхий л үйл ажиллагааны анхдагч баримт бичиг, цаашид хийгдэх ажлууд эндээс үндэслэн шинээр харилцан тохиролцон гэрээ, хэлэлцээ байгуулах замаар хэрэгжих юм.

Багш нарын мэргэжил дээшлүүлэх, магистрантур, аспирантурт суралцах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд голлон анхаарсан болно.

Зураг дээр: Томскийн үндэсний судалгааны УИС-ийн төв байр, Оросын соёлын өвд бүртгэгдсэн, гадаадын иргэд аюулгүй байдал хариуцсан проректорын зөвшөөрлөөр төв байранд нэвтэрнэ.

Дараагийн зурагт: Тус сургуулийн ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, академич А.С. Ревушкин, олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ю.А. Рыкун, МҮИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Х. Цэдэв нар.

Нийтэлсэн огноо: 2 жил өмнө