Орой, эчнээ сургалтын алба


Монголын Үндэсний Их Сургууль нь 2001 оноос эрх зүйн мэргэжлээр эчнээ сургалтын ангид анхны элсэлтээ авсанаас хойш өнөөг хүртэл жил бүр эрх зүй, маркетинг, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлүүдээр оюутан элсүүлж эчнээ, оройн сургалтыг амжилттай явуулж ирсэн дадлага туршилгатай.

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн

1. Эчнээ

2. Орой

3. Бямба гаригийн эчнээ ангид



Суралцах мэргэжлийн хөтөлбөрүүд:

•Эрх зүй

•Нягтлан бодох бүртгэл,

•Маркетинг

•Бизнесийн удирдлага

•Гадаад хэл /англи, солонгос, хятад,япон/

•Компьютер программ хангамж

•Цахилгааны инженер

•Дулааны инженер

•Барилгын инженер /Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, авто замын барилга/

•Аялал жуулчлалын менежмент зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдээр сургалт явуулж байна.



Манай сургалтын давуу тал:

Хөдөө орон нутгийн иргэд болон Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг иргэд ажил төрлөөсөө хөндийрөхгүйгээр хамгийн богино хугацаанд мэргэжил боловсролоо дээшлүүлэн суралцах боломжтой.

Эчнээ сургалт нь жилд 2 удаа намар 10-р сарын 01-нээс 12-р сарын 10 хүртэл, хавар 03-р сарын 01-нээс 05-р сарын 10-ны хугацаанд хичээллэнэ. Хичээлийн цаг нь 7 хоногийн 1-5 өдрүүдэд 17.00-21.40 цагт

Оройн хэлбэрийн сургалтын хичээллэх цагийн хуваарийг суралцагчдын хичээлд оролцох боломжийг харгалзан бямба гариг бүр 9.00-21.00 цагт 7 хоногийн 5 өдөр 17.00-21.30 цагт хичээллэхээр уян хатан зохион байгуулдаг.

“Сургалтын тухтай орчин, чадварлаг багш, чанартай сургалтаар мэргэжлээ дээшлүүлж карьер өсөх боломж”

Мэргэжлээрээ ажиллан мэдлэг, чадвар, туршилга хуримтлуулсан төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, барилга, авто зам, эрчим хүч, уул уурхай, дулаан, санхүү, эдийн засаг, хууль тогтоох байгууллагад ажиллагсад манай эчнээ, орой, бямба гарагийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Элсэлтийн үйл ажиллагаа:

Жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болон сургуулийн вэб сайтад элсэлтийн тухай мэдээлэл тавигдана.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  • Сургууль төгссөн боловсролын бичиг баримт /эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх / хуулбарын хамт/
  • 2 хувь зураг
  • Бүртгэлийн хураамж

Утас: 91559001, 91506666

Орой эчнээ албаны холбогдох дүрэм, журамын жагсаалт

МҮИС-ийн Орой эчнээ албаны дотоод журам

МҮИС-ийн Бакалаврын сургалтын журам

МҮИС-ийн Төгсөлтийн шалгалтын хяналтын зөвлөлийн ажиллах журам

МҮИС-ийн Online сургалтын журам