Олон улсын харилцааны хөтөлбөрийн баг

2014-2015 оны хичээлийн жилийн 1-р улиралд:

Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудын дунд “Дэлхийн улс орныг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. 

МҮИС-ийг 2012-2013 оны хичээлийн жилд онц дүнтэй төгсөгч нарын санаачлагаар 2014 оны 12 сарын 3-нд ОУГХА 2, 3 курсын оюутнуудад “Хэрхэн амжилттай суралцах вэ? Шинэ төгсөгч ажилд орохын тулд мэдлэг чадвараа хэрхэн дээшлүүлсэн байвал зохистой зэрэг өөрсдийн дадлага туршлагаасаа хуваалцсан хэлэлцүүлэг зохион явуулсан. 

Олон улсын харилцааны хөтөлбөрийн баг 2014-2015 оны хичээлийн жилийн

2-р улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

ОУГХА 4 ангийн оюутнуудтай хамтран ОУГХА 1, 2, 3 ангийнханд чиглэсэн “Өндөр дээд хэмжээний хүлээн авалт”-ын үйл ажиллагааг 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулах.

2015 оны 4, 5 дугаар сард БНСВУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ФАН ДАНГ ДЫӨНГ урин “АСЕАН-ы үйл ажиллагааны онцлог, өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавих болон Кувейт улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ХАЛИД ИАТИМ АЛЬ ФАДЛИД урин “Арабын ертөнцийн өнөөгийн нөхцөл байдал, терроризмын эсрэг үйл явц” сэдэвт илтгэл тавих.