Олон улсын харилцааны сургууль

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Манай Олон Улсын Харилцааны Сургууль нь анх Хүмүүнлэгийн ухааны тэнхим нэртэй байгуулагдсан. Өдгөө 500 гаруй оюутан, 30 гаруй эрдэмтэн профессор, Америк, Австрали, Орос, Хятад, Солонгос, Япон улсын мэргэжилтэн багш нартай мөр зэрэгцэн ажиллаж байна. Даяаршлын үйл явц дэлхий нийтийг хамарч, нийгэм, шинжлэх ухааны хөгжлийн асар хурдацтай эринд амьдарч байгаа бидний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гарцаагүй шаардлага тулгарч байгаа ба эрхэм зорилгодоо хүрэх гол түлхүүр нь эрдэмтэн багш нар, зорилгоо ухамсарласан оюутан залуус, тэднийг дэмжигч ар гэрийнхний хамтын хүч байх юм. Бид чадвартай боловсон хүчин бэлтгэхдээ хувь хүнд зөвхөн мэргэжлийн мэдлэг, чадвар олгохоос гадна сэтгэхүй, харьцаа хандлага, бие бялдар гоо зүйн төлөвшил олгох зорилгоор “Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, оюутан залуустаа өөрийгөө хөгжүүлэх, нээх боломжийг олгодог билээ. Өнгөрсөн хугацаанд бид хөгжил дэвшил рүү тэмүүлж ирсэн бол одоо ололт, амжилтаараа бусдыг дагуулах, манлайлах зорилго тавин ажиллаж байна. Ингээд Монголоороо овоглосон Үндэсний Их Сургуультай ажил амьдралаа холбосон үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан албан хаагч нийт хамт олондоо ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье! Олон Улсын Харилцааны Сургуулийн Захирал П. Алимаа.

Танилцуулга

Манай Олон улсын харилцааны салбар сургууль нь 2005 оноос хойш Англи, Орос, Хятад, Япон, Солонгос хэл дээр Орчуулагч, Орон судлаач, Олон улсын харилцааны ажилтан, Хэл судлаач мэргэжлийн чиглэлүүдээр элсэлт аван ажиллаж ирсэн. Мэргэжлийн 4 тэнхимтэй 50 гаруй мэргэжлийн Монгол болон гадаад үндсэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай салбар сургууль нь Хятад, Солонгос, Оросын ижил мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг улсдаа шилдэгт ордог их дээд сургуулиудтай хамтран ажиллаж 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц сайн боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг ба багш боловсон хүчин нь хэлний мэдлэг чадвар маш өндөр мэргэжлийн багш нар ажилладаг. Англи хэлний хөтөлбөрийн багийн үйл ажиллагаа, давуу тал Ажиллаж буй багш нарын дунд гадаадын мэргэжилтэн багш нарын эзлэх хувь өндөр Олон жилийн дадлага туршлагатай магистр доктор багш нартай Гадаадын олон сургуулиудтай нягт хамтран ажилладаг. Тухайлбал : ОХУ-ын Алтайн ИС, Бийск хотын Боловсролын Академи, Новосибирскийн УИС, Кемеровогийн УИС, Тувагийн ИС, Буриадын ИС, Тайваны Минчуаны ИС, БНСУ-ын Жонжу Вижн сургууль. Олон улсын байгууллагууд болох азийн хөгжлийн сан, Австралийн сайн дурын нийгэмлэг, АНУ+ын ЭСЯ, Английн ЭСЯ, Канадын ЭСЯ хамтран ажилладаг. Тав тухтай сургалтын орчин бүхий анги танхимуудтай Судалгаа шинжилгээ хийдэг судлаач олон багш нар ажиллдаг Солонгос хэлний хөтөлбөрийн багийн үйл ажиллагаа, давуу тал Нийт 7 багш ажилладаг 3 багш нь гадаад багш. Бүх багш нар нь боловсролын байгууллагад олон жил ажилласан туршлагатай багш нар юм. Оюутны тоо их биш учир багш нарын хүрэлцээ хангалттай. Багш нар оюутнуудтай тулж ажилладаг. Оюутнуудын дунд сургууль дотроо солонгос хэлээр олон төрлийн тэмцээн уралдаан ...