​Номын сан

МҮИС-ийн номын сан нь 680,5м2 талбайтай, 350 суудал бүхий үйлчилгээний 3 нэгжээр үйлчилгээ үзүүлдэг. Номын сан нь 27160 номын үндсэн фондтой, уулзалтын өрөө, багш,оюутны бие даалтын өрөө, мэдээлэл авах утасгүй интернетийн (wireless) орчинтой. МҮИС-ийн 15 жилийн ойн хүрээнд 2013оныхичээлийнжилдшинэ хичээлийн барилга ашиглалтанд орсноор  салбар номын санг шинээр бий болсон нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчин бүрдсэн.  

2014-2015 оны хичээлийн жилийн 1-р улиралд Маркетингийн албаны захирал Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Т. Кевини нэрэмжит Англи “Номын сан кафе shop”-ыг сургуулийн 7 давхарт 320 ном 700 гаруй кино, кассеттайгаар нээгээд үйл ажиллагаагаа явуулж байна.  

 МҮИС-ийн номын санд 5 номын сан – мэдээллийн ажилтан,  ажиллаж байгаагаас магистр 3, бакалавр 2 ажилтанажиллаж байна.Уншлагын танхим нь Даваа –Баасан гаригт 

8.00-20.00 цаг, Бямба гарагт 9.00-14.00 цагт тус тус ажилладаг.
Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан єндєр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна. Онлайн номын сангийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 2  үе шаттайгаар аргачлал боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин aжиллаж байна.


Эрхэм зорилго

МҮИС-ийн номын сан нь профессорбагш, оюутан эрдэм шинжилгээний ажилтнууд, нийт уншигчдад ном, сонин сэтгүүл, сурах бичиг болон бусад хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж мэдлэг боловсролоо хєгжvvлэх, түшиц газар нь байж бие даан суралцах таатай орчинг бий болгон цахимчөлөөт сонголттой онлайн номын сангаар үйлчилэхэд оршино.

Түүхэн товчоон: 

1998 он: МҮИС нь анх Гэгээрлийн сайдын 1998 оны 7-р сарын 9-ний өдрийн 154-р тоот тушаалаал “Чандмань Эрдэнэ“ нэртэйгээр байгуулагдан үүсгэн байгуулагч дэд профессор Л.Мөнхбат, Шинжлэх Ухааны доктор профессор ,гавьяат хуульч С. Жанцан нарын номын хандивын бааз дээр байгуулагджээ. 

2003 он: Номын фонд 5000 мянга болон нэмэгдэж, 80 м кв талбай бүхий уншлагын заалтай болж Боловсролын Үнэлгээний Үндэсний Зөвлөлийн магдлан итгэмжлэлд бэлтгэсэнээр номын санг анхны магдлан итгэмжлэлд сайн дүнтэйгээр оруулсан.

  • 2005 он: Фондын номыг Олон Улсын DCC ангилалд оруулсан.
  • 2006 он: Ирээдүй Дээд Сургууль татан буугдахад Номын санг нь худалдаж авсанаар номын фондын тоо 2 дахин нэмэгдэв. 
  • 2007 он: 176 м кв талбай бүхий 210 суудалтай уншлагын заал шинээр ашиглалтанд оров.
  • 2009 он: Номын санг 2 дахь удаагийн магдлан итгэмжлэлд амжилттай бэлтгэн сайн дүнтэйгээр оруулав. 
  • 2010 он: Номын сангийн UNIMIS программыг авч туршилтаар хэрэгжүүлэв.
  • 2011 он: Атестатчлалд амжилттай бэлтгэн 2016 он хүртэл Номын санг  атестатчлалд оруулав. Номын сангийн дэргэд Эрдэм шинжилгээ уншлагын Төв байгуулагдав.
  • 2012 он: Номын сангийн бүртгэл автоматжуулалтын программ болох LIB4 U программыг нэвтрүүлж электрон каталогид номоо шивж оруулав
  • 2013 он : Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулж номын санд шинээр тавилга тавиурууд авч орчныг сайжруулан Нээлттэй Номын сангийн загварт оруулав. 
  • 2013 он : Сургуулийн шинэхичээлийн  байр ашиглалтанд орж Номын сангийн 2 дахь салбарыг ашиглалтанд оруулав.  
  • 2014  он : Англи Номын сан байгуулагдав. /700 кинотой, телевизор, перестовак, DVD,    номтой/