"Ногоон эдийн засгийн үндэс" сургалтын гарын авлага номын нээлтийн ажиллагаа

МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээ эрхэлсэн Дэд захирал Д. Нэргүйгийн боловсруулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сургалтын гарын авлага номын нээлтийн ажиллагаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр 2015 оны 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд, Засгийн газрын холбогдох байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх Сургалт, судалгааны институт, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид оролцов. Уг үйл ажиллгаааны үеэр Д. Нэргүй гарын авлагын зорилго, бүтэц, ач холбогдлын талаар товч илтгэл тавив.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.news.mn/content/228902.shtml


Нийтэлсэн огноо: 1 жил, 7 сар өмнө