МҮИС эрдмийн ажлын дээжис 2015 хүндэтгэлийн арга хэмжээ болов


Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “МҮИС-ИЙН ЭРДМИЙН АЖЛЫН ДЭЭЖИС-2015” хүндэтгэлийн арга хэмжээг тус сургуулийн Урлаг танхимд зохион байгуулав. Уг арга хэмжээнд 2015 онд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ сургууль хамт олноо манлайлан ажилласан дараах багш, судлаачдын ажил бүтээлүүдтэй танилцав.


Үүнд:

  1. МТДС-ийн хөтөлбөрийн ахлагч, доктор Б. Туяацэцэгийн судалгааны ажил
  2. АУС-ийн багш, доктор Л. Батгэрэл, доктор Г. Халиунаа нарын бүтээл
  3. БИС-ийн ахлах багш, докторант Л. Олзвойбаатарын барилгын хаягдал ашиглан шинэ бүтээгдэхүүн хийх технологийн аргачлал
  4. АЖГХС-ийн зөвлөх багш, доктор О. Сүхбаатар ахлагчтай багийн газарзүйн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй шинэ бүтээл
  5. Монгол судлалын төвийн 2015 оны судалгааны ажлын зарим үр дүн.

Дээрх судлаач багш нар өөрсдийн судалгааны ажлын явц, хүрсэн үр дүн, бүтээлүүдийнхээ тухай танилцуулсны дараа 2015 оны 05 сард докторын зэрэг амжилттай хамгаалсан МТДС-ийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Туяацэцэг “Хүндэтгэлийн лекц” уншив. Энэхүү арга хэмжээний үеэр МҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нараас 2015 онд бичиж хэвлүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчлав. Тус арга хэмжээг жил бүр Монгол бахархлын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж байхаар Монгол судлалын төв, ИЭША, Эрдмийн зөвлөл хамтран шийдвэрлээд байна.


ИЭША, Монгол судлалын төв, Эрдмийн зөвлөл

Нийтэлсэн огноо: 1 жил, 8 сар өмнө