МҮИС Магистрантур, Докторантурт суралцахыг урьж байна.

Докторантурт элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  • Хууль эрх зүй
  • Бизнесийн удирдлага
  • Уул уурхайн ашиглалтын технологи

Сургалт

Танхимын сургалт 4 удаагийн цугларалтаас бүрдэнэ. Эхний хоёр хичээлийн жилд тус бүр 2 удаа /хавар, намар/ 1 сарын хугацаатай цугларч танхимд хичээллэнэ. Докторант 3 дахь хичээлийн жилд докторын зэрэг горилох бүтээлээ бичиж хамгаалах ёстой.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах хэлбэр: өдөр, экстернат

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Магистрын зэрэгтэй байх,
  • Бакалаврын зэрэгтэй байх,

Бүртгэлийн хугацаа: Докторын зэрэг олгох сургалтад элсэгчдийг 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, цээж зурагтай /А1 маягт/
  • Магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, бүтээлийн хамт
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Судалгааны ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж бичсэн реферат
  • Элсэлтийн шалгалтын хураамж

Элсэлтийн шалгаруулалт

Элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авч шалгаруулна.


Магистрантурт элсүүлэх мэргэжлийн чиглэл:

  • Хууль эрх зүй
  • Бизнесийн удирдлага
  • Комьпютер програм хангамж
  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж
  • Гадаад хэл шинжлэл

Сургалт

Танхимын сургалт 3 удаагийн цугларалтаас бүрдэнэ. Эхний нэг аравны таван жилд тус бүр 3 удаа /намар, хавар, намар/ цугларч танхимд хичээллэнэ.

Суралцах хугацаа: 1,5 - 2 жил

Суралцах хэлбэр: өдөр

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүртгэлийн хугацаа: Магистрын зэрэг олгох сургалтад элсэгчдийг 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, цээж зурагтай /А1 маягт/
  • Бакалаврын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Суралцахыг хүссэн өргөдөл
  • Элсэлтийн шалгалтын хураамж

Элсэлтийн шалгаруулалт

Элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авч шалгаруулна.

Хаяг: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 11-р хороо МҮИС-ийн I, II байр /ЭХЭМҮТ-ийн урд/

Утас: 96069887, 91504444 – Магистр, докторын сургалтын алба.

Нийтэлсэн огноо: 1 жил, 10 сар өмнө