МҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Тус сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн №5 (10) шинэ дугаар хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болж байна. Энэ дугаарт УУИС-ийн эрдэмтэн, профессор багш нарын бүтээл олноор тавигдсан байна, тухайлбал, Т. Лодой, Г. Шийрав, Л. Орхон болон захирал Д. Энхчимэг нар тэргүүлэн, докторант, магистрантуудаа сайтар оролцуулсанд нэн талархаж буйгаа илэрхийлж байна.

ЭШБ-ийн шинэ дугаарт 40 шахам бүтээл нийтлэгдсэний дотор доктор Л. Батгэрэл, С. Эрдэнэбилэг, докторант Ч. Сарантуяа, Ч. Цогзолмаа, Х. Бумдэлгэр, Х. Мөнхцоож, З. Нэрмөнх, Б. Баянхишиг, Л. Олзвойбаатар, Ч. Хишигтогтох, Ч. Билгээ нарын бүтээлүүд нийтлэгдэв.

Энэхүү эрдэм шинжилгээний бичгийн шинэ бүтээлтэй тус сургуулийн номын санд танилцах боломжтой.

ЭШБ-ийн дараагийн дугаарт орох материалыг 2015 оны 12-р сард багтаан ИЭША хүлээн авах тул судалгааны өгүүллээ журмын дагуу боловсруулалт сайн хийж ирүүлэхийг хүсье.


Нийтэлсэн огноо: 1 жил, 7 сар өмнө