МҮИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ

2015.10.12-нд тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хуралдаан болж, зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, даргыг сонгов. Эрдмийн зөвлөлийн хуралд тус сургуулийн ерөнхий захирал Л. Мөнхбат, инноваци – эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д. Нэргүй нар оролцов. Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг 15 гишүүнтэйгээр зохион байгуулсан ба даргаа нь УУИС-ийн багш, доктор Г. Шийравыг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар профессор Х. Цэдэвийг улируулан сонгов.

Олон улс судлаач, шинжлэх ухааны доктор Л. Хайсандай, МУБИС-ийн профессор, физикч, Н. Алтангэрэл, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор, физикч С. Баяннасан, МУИС-ийн профессор, Монхимо ХХК-ийн ЭШТ-ийн захирал, доктор, химич Д. Дэмбэрэлнямба нар тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүдээр сонгогдов.

Энэхүү хуралдаанаар “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслүүд, судалгааны төслүүдийг нарийвчлэн хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

Мэдээллийг ИЭША-наас бэлтгэв


Нийтэлсэн огноо: 1 жил, 9 сар өмнө