МҮИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАР ОХУ-ЫН БАРНАУЛ ХОТНОО ГАДААДЫНХАН ОРОЛЦСОН БҮС НУТГИЙН ХҮРЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОВ

2015.10.22-24-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаарын нийслэл Барнаул хотноо, МҮИС-ийн хамтын ажиллагааны гэрээт И.И. Ползуновын нэрэмжит Алтайн ТУИС-д “Тогтвортой хөгжил, ногооэ эдийн засагт шилжих нь” сэдэвт ЭШ-ний бага хурал болж өнгөрөв. Тус арга хэмжээнд МҮИС-ийн МДА-ны дарга, доктор Ш. Батмөнх, эрдэмтэн нарийн бичгийн дарга Х. Цэдэв, БИС-ийн багш Л. Олзвойбаатар нар тус тус илтгэл тавьж оролцов.

И.И. Ползуновын нэрэмжит Алтайн ТУИС-ийн стратегийн хөгжил, олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн проректор, профессор А.А. Марков, ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч, профессор М.Ю. Шишин, шинжлэх ухаан-техникийн боловсруулалтыг зах зээлд нийлүүлэх хэлтсийн дарга В.А. Крахмалев нарын хамт

Олон улсын Боловсрол, хамтын ажиллагааны хүрээлэн энэ сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг, 18 орны их сургуулиудтай хамтран ажилладаг. МҮИС-ийн төлөөлөгчид Техникийн их сургуулийн музейг үзэж сонирхов. Энэ сургуулиас Лениний шагналтан 4, төрийн шагналтан 8, Засгийн газрын шагналтан 23, Алтай хязгаарын шагналтан 127, Оросын гавъяат ажилтнууд 52 төрөн гарчээ.

Нийтэлсэн огноо: 1 жил, 7 сар өмнө