МҮИС-ийн Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөр

МҮИС нь монголын дээд боловсролын байгууллагын томоохон төлөөлөл бөгөөд энэ хичээлийн жилдээ 16 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудаас Оюутны тоогоор тэргүүлж буй ТОР 10 сургуулийн нэг билээ.

Тус сургууль нь 10 салбар сургууль, 22 тэнхим, 12000 гаруй оюутан, 450 гаруй эрдэмтэн багш нартайгаар 80 гаруй мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын сургалт явуулж байгаа Монгол улсын хамгийн том хувийн их сургууль юм. Энэ хугацаанд 13 удаа төгсөлт хийж, 4000 гаруй боловсон хүчин бэлтгэж гаргасан ба нийт төгсөгчдийн 90% нь улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэн амжилттай ажиллаж байна.

2009 оноос Боловсролын системд анхдагч буюу цорын гац оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургууль юм. Энэ нь МҮИС-ийн төгсөгч, шинэ эриний төгс удирдагч гэдэг бол мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэхээс гадна бие бялдар, гоо зүй, харилцааны өндөр төлөвшилтэй, эерэг сэтгэлгээтэй, эх оронч үзэлтэй хүмүүнлэг нэгэн байх ёстой.

Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөрийн үндэслэл

—Хүний бүх талын чадвар, чанарыг хөг­жүүл­дэх боловсролын систе­мийн боловсронгуйн хэр хэм­жээ

—Нийгмийн хөгжлийн стра­теги нь хүний чад­варыг бүх талаар хөгжүүлэх зарчимд суурьлах болсон

—Боловсрол нь нийг­мийн амьд­рал үйл ажил­ла­гаанд тэргүү­лэх байр суурьтай болсон

  • Оюунлаг, бүтээлч, өрсөлдөх, хөрвөх ур чадвартай боловсон хүчин эрэлт хэрэгцээтэй болж байна

Хөтөлбөрийн зорилго

Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь оюутныг мэргэжлийн ур чадвар, бие бялдар гоо зүй, харилцаа, сэтгэлгээ ба хандлагын хувьд өв тэгш хөгжүүлэн нийгмийн болон ажил олгочийн хэрэгцээг хангахуйц чадвартай удирдагч, мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн баримтлах зарчим

  • 1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оюутны боловсролын түвшин, эрэлт хэрэгцээ, сонирхол, нөөц боломж, давуу талд тулгуурлан идэвхжүүлэх, сургалтыг чанаржуулна
  • 2.Хөтөлбөр нь оюутанд нээлттэй, уян хатан, чанартай байж, сонирхогч талуудын /төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн/ оролцоог хангасан байх.
  • 3.Хөтөлбөрийг үндэсний онцлог болон олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат:

Хөтөлбөрийг Оюутны Хөгжлийн Алба, мэргэжлийн болон бусад хичээл зааж буй багш, анги удирдсан зөвлөх багш, Оюутны Холбоо, салбар сургуулиудын оюутны зөвлөл, оюутны хөгжлийг удирдагч багш нар зэрэг нь 4 жилийн хугацаанд тасралтгүй дараах байдлаар хэрэгжүүлнэ.