МҮИС-ийн оюутны эрдэм шинжилгээний “Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөр, түүний хэрэгжилт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх ээлжит хурал, хамтатгаж шинэ номын үзэсгэлэн амжилттай зохиогдлоо

МҮИС-ийн оюутны хаврын эрдэм шинжилгээний “Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөр, түүний хэрэгжилт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх хурал 2017 оны 4-р сарын 17-нд сургуулийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. Тус илтгэл хэлэлцүүлэгтэй хамтатгаж номын сангийн шинэ номын үзэсгэлэн давхар зохион байгуулагдлаа.

Хуралд бүрэлдэхүүн сургуулиудаас шалгаран ирсэн 14 илтгэл хэлэлцэгдснээс:

Тэргүүн байрт УУИС-ийн Уул уурхайн машин тоног төхөөрөмж-3 ангийн оюутан Д. Булганхүү “Оюутны дөрвөн талт хөгжил” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт АУС-ийн Нийгмийн эрүүл мэндийн-3 ангийн оюутан Т.Үрлээ, Д.Лхагвасүрэн нарын “Оюутнуудын эргономикийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт АЖГХС-ийн Байгал орчин-1 ангийн оюутан М.Билгүүн “Нисдэг сүргийн гайхамшиг” сэдэвт илтгэл, тусгай байрт МТДС-ийн Комьпютер програм хангамжийн-4 ангийн оюутан Б.Санжаа, Н.Цэрэнсумт нарын “МҮИС-ийн UMS дэх мэдээлэлд анализ хийж, програм хангамжийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлүүд тус тус шагналт байр эзэллээ.

Нийт оролцсон оюутнуудад болон удирдсан багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!


Эрдэм шинжилгээ, инновацийн газар 2017.04.18




Нийтэлсэн огноо: 4 сар өмнө