МҮИС-ийн багш нар Чита /ОХУ/-Харбин /БНХАУ/-аар

Чита /ОХУ/-Харбин /БНХАУ/.
...Газар нутаг дээр нь их дайн өрнөж гал усны гашуун зовлон үзсэн ард түмэн бидний монголчуудаас их өөр юм аа. Дэлхийн 2-р дайн Ази тивд дууссан түүхэн үйл явц, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хоёр хөрш маань өндөр түвшинд тэмдэглэж байна. Тэдний өнгөрсөн түүхийн зүрх сэтгэлийн шарх одоо ба ирээдүйд ч арилахгүй бололтой. Ялалтын өндөр тэгш ойд зориулсан ОУ-ын эрдэм шинжилгээний цуврал хурлууд 9-р сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын Харбин хотуудад болж МҮИС-ийн багш нар амжилттай оролцоод ирлээ. Манай багийнхан ОУ-ын хурлын индрээс өөрсдийн илтгэлээ сонсгож Москва, Санкт-петербург, Екатеринбург, Красноярск, Эрхүү, Харбин, Манжуураас ирсэн эрдэмтэд судлаачдын үгийг сонсож бас "өөрсдийн үг"-ээ сонсгож явав. Энд 1 зүйлийг тэмдэглэхэд манай 5 багш бүгд орос хэл дээр илтгэлээ хэлэлцүүлсэн нь монгол хүний гадаад хэл сурах чадварыг гайхуулаад бас амжлаа. Басхүү үндэсний дээл хувцсаа өмссөн монгол эмэгтэйчүүд хурлын индрээс орос хэлийг эх хэл мэт эзэмшсэнээ харуулж илтгэл унших нь энэ хурлын бас нэг чимэг байсан шүү...


Нийтэлсэн огноо: 1 жил, 8 сар өмнө