МҮИС-ийн багш нар ХОВД ИХ сургуульд хоёр жил тутамд болдог олон улсын хуралд оролцов.

Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний 12-р бага хурал 2015.09.18-20-ны өдрүүдэд Ховд хотноо Ховд их сургууль дээр болж өнгөрөв. Энэхүү нэр хүнд нь жилээс жилд байнга өсч яваа олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал 2 ботиор Томскийн УИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэгдэн гарчээ.

Энэхүү хоёр ботид МҮИС-ийн профессор Х. Цэдэв, дэд профессор Д. Мөнхбат, докторант Л. Олзвойбаатар, Ч. Сарантуяа, Д. Насанбат, Х. Бумдэлгэр, В.И. Терентьев нарын судалгааны өгүүллүүд гадаад хэл дээр нийтлэгдэн шинжлэх ухааны эргэлтэнд орлоо. Энэ бол тэдний БАГШ НАРЫН БАЯРТАА БАРЬСАН БЭЛЭГ юм.

Нийтэлсэн огноо: 1 жил, 7 сар өмнө