​МҮИС-ийн багш нарын намрын эрдэм шинжилгээний хурал

МҮИС-ийн багш нарын намрын эрдэм шинжилгээний 3 салбар хэлэлцүүлэг хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа


МҮИС-ийн багш нарын намрын эрдэм шинжилгээний 3 салбар хэлэлцүүлэг хурлууд 2016 оны 11 сарын 22,23.24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 3 салбар хуралдаанаар буюу тодруулбал багш бүр 3 салбарын алинд нь ч оролцож болох, сонголттой, мөн нэг багш 3 салбарт гурвууланд оролцож болхоор зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой.

Салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлж байр эзэлсэн багш нарыг тодотговол:

“Боловсрол судлал дахь инноваци” салбар эрдэм шинжилгээний хуралд

  1. АЖГХС–ийн багш Ц.Жавзандулам,“Цахим сургалтын хэрэглэгдэхүүн: E-Portfolio” илтгэл
  2. ЭЗБУС–ийн багш Ц.Цэрэнлхам, “ Оюутны сурлагын үнэлгээний механизмд хийсэн анализ” илтгэл
  3. ОУХС–ийн багш Г.Үүрийнтуяа, “ Мнемо техникийг ашиглан гадаад хэлний үр дүнг дээшлүүлэх асуудал” илтгэл

“Техник, технологийн дэвшил ба инноваци” салбар эрдэм шинжилгээний хуралд

  1. УК-ийн багш Ц.Баясгалан, “ Натрийн сульфатын ангижруулалтын процесст төмөр катализаторын нөлөөллийн судалгаа” илтгэл
  2. УУИС-ийн багш Г.Бямбасүрэн, “ Алтны үндсэн ордын хүдрийн баяжигдах шинж чанарын судалгаа” илтгэл
  3. АУС-ийн багш Г.Халиунаа “Шүдний цоорол илрүүлэх уусмал бэлдсэн байдал” илтгэл

“Орчин үеийн нийгмийн харилцаа нь дахь инноваци” салбар эрдэм шинжилгээний хуралд

  1. ЭЗБУС –ийн багш Л.Гончигсум, " Хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд Ассессмент центр–ын аргыг хэрэглэх нь " илтгэл
  2. АЖГХС-ийн багш С.Саруул, Б. Золзаяа “Орон зайн өгөгдлийг ашиглан шинээр суурьшлын бүс байгуулах газрыг сонгох” илтгэл
  3. АЖГХС-ийн багш Н.Энхмагнай "Өвлийн жуулчны Event" илтгэл тус тус байр эзэллээ.

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!


Эрдэм шинжилгээний инновацийн газар 2016.11.30

Нийтэлсэн огноо: 5 сар, 3 долоо хоног өмнө