МҮИС-ийн “Багшлахуй ур чадварын уралдаан”-ны тэргүүн байрын аваргуудын туршилга солилцох үзүүлэх хичээл амжилттай явагдлаа.

МҮИС-ийн СБЗГ-ын сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2016-2017 оны хичээлийн жилд нийт багш нарын дунд тусгай удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан “Багшлахуй ур чадварын уралдаан” нь багш нарын сургалтандаа ашиглаж буй дэвшилтэт технологи, заах арга зүй, ур чадварыг бодитой үнэлж, урамшуулах, тэргүүн туршлагатай багш нарыг сурталчлах, арга зүйг нь түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, Оюутан төвтэй сургалтын арга зүйг хөгжүүлэх, Сургалтын шилдэг арга зүй, технологийн сан”-г баяжуулах зорилготой юм.


Энэ удаа уралдааны тэргүүн байрын шагналт АУС-ын багш А.Бадампагамдулам (Case-based)-аргазүй ”Хучуур эд” сэдвийн жишээн дээр, дэд байрын шагналт ОУХС-ийн багш Ж.Хонгорзул (Problem-based)-ын арга зүй “Англи хэлний хичээлийнжишээн дээр, 3-р байрын шагналт МТДС-ын багш Ч.Ундрах (Flipped classroom)-ын арга зүй SQLITE өгөгдлийн сангийн үндэс” хичээлийн жишээн дээр тус тус арга зүйн туршлагаа хамт олонтойгоо хуваалцсан үзүүлэх хичээл явагдлаа.


Ур чадварын уралдаанд манлайлсан шилдэг арга зүйч багш нартаа баярлалаа.

Шинэ эриний төгс удирдагчдыг бэлтгэх сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань улам өндөр амжилтыг хүсье.


МҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Нийтэлсэн огноо: 5 сар, 1 долоо хоног өмнө