МҮИС АЗИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ХОЛБООНД ЭЛСЭНЭ

Алтайн хязгаарын нийслэлд төрийн өмчийн хэдэн томоохон сургуулиуд байдгийн нэг нь Алтайн УИС. Рейтингээрээ ОХУ-ын шилдэг 30-д хэдийнээ ороод байгаа энэ сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш нарыг аспирантур, докторантурт сургах, мэргэжил дээшлүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар голлон ярилцсан болно. Тус холбоонд Армени, Энэтхэг, Индонез, Казахстан, Хятад, Киргиз, ОХУ, Сингапур, Өмнөд Солонгос, Монголын 50 гаруй их сургуульд элсээд байгаа аж.

МҮИС-ийн тус холбоонд элсэх өргөдлийг хүлээн авсан, 2016 оны хавар болох холбооны хуралдаанаар ёслол төгөлдөр элсүүлэх төлөвлөгөөтэй байгааг Алтайн УИС-ийн олон улсын үйл ажиллагааны хөгжил эрхэлсэн проректор, доцент Р.И. Райкин бидэнд танилцуулсан юм.

МҮИС-ийн мэргэжилтэн Х. Цэдэв Алтайн УИС-ийн профессор П.К. Дашковскийтай уулзаж 2016-2017 онд хэрэгжүүлэх хамтарсан төслийн талаар товч хэлэлцэж, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, профессор А.А. Тишкинтэй хамтарсан бүтээлийн хоёр дахь хэвлэлийн талаар ярилцаж тохирсон байна.


Нийтэлсэн огноо: 1 жил, 8 сар өмнө