Захирлын мэндчилгээ

Мэдээлийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед Монголын Үндэсний Их Сургуулийн Мэдээлэл Технологи Дизайны Сургууль нь компютерийн програм хангамжийн салбарт үргэлж шинийг эрэлхийлж, хийж бүтээх, хөгжиж, суралцах мэдээллийн технологи, дизайн, математикийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө хичээн ажиллаж байна.

Компютерийн ухаанаар “Компютерийн програм хангамж”-ийн инженер, “Компюьер гадаад хэл”-ний мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалтыг 2006 оноос эхлүүлж эдүгээ даруй долоон жил болж байна.

Бид 2012 оноос хойш Монголын Үндэсний Их Сургуулийг цахим сургууль болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд дэлхийн топ программ хангамжууд болох Google Apply For Education, IBM Lotus Notes, Net Support зэрэг системүүдийг сургалт үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа бөгөөд түүнчлэн өөрсдийн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан “Cyber University” буюу сүүлийн үеийн технологи болох “Үүлэн тооцоолуур” дээр суурилсан сургалтын цогц програм хангамж UMS/University Management System/ болон Data Center- ийг ажилттай нэвтрүүлээд байна.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, монголдоо мэдээлэл технологийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилдаа тэргүүний дэвшилтэт технологийг хамгийн сайн нэвтрүүлсэн топ сургууль болохын төлөө манай сургуулийн хамт олон сэтгэл оюунаа дайчлан ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээр хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын хүч, хамтын сэтгэл нь энэ зорилгод хүргээд зогсохгүй Монголын Үндэсний Их Сургуулийг дэлхийд таниулах нэгэн шат болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Захирал Б. Бямбажаргал

Математик Мэдээлэл Технологийн Сургууль  

Танилцуулга

Математик мэдээлэл технологийн сургууль /ММТС/ нь анх 2006 оноос МҮДС-ийн Мэдээллийн технологийн тэнхим нэртэйгээр Компьютерийн программ хангамжийн инженер, Компьютерийн программ хангамж-Англи хэлний мэргэжлээр 140 оюутантайгаар бакалаврын сургалт, судалгаа эхлүүлж байв. Өнөөдөр МҮИС-ийн тав дахь бүрэлдэхүүн сургууль болж 3000 гаруй оюутан суралцдаг, арван мэргэжлээр эрдэм шинжилгээ, бакалаврын болон магистрын зэрэг олгох өдөр, оройн ангийн сургалт, судалгаа эрхлэн явуулж байна. Манай салбар сургууль нь Мэдээллийн технологийн тэнхим, Математикийн тэнхим, Дизайн архитектур тэнхимтэй, математикийн ухааны гурван доктор, компьютерийн ухаан, инженерийн гурван доктор, профессор багшлах боловсон хүчинтэй буюу хамгийн олон доктор, профессор, эрдмийн зэрэг цолтой багштай, сургалт, судалгааны ажлын дотоод, гадаад хамгийн орчин үеийн нөхцлийг иж бүрнээр нь оюутнуудад бүрдүүлсэн ба 2014 оны МҮИС-ийн шилдэг сургуулиар шалгараад байна. Тус сургууль нь өөрийн гэсэн олон олон давуу талтай тухайлбал: МҮИС-ийг Cyber university болоход ММТС-ийн захирал, дэд профессор Б.Бямбажаргал “Cyber university” төслийг 2013 онд бүрэн хэрэгжүүлж, их сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энэ систем нь оюутнуудын бүх төрлийн мэдээллийг ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан авах бүрэн боломжтой, их сургуулийн санхүүгийн бүртгэл, тайлан тооцоог бүрэн автоматжуулж, дотоод сүлжээ, интернетийн орчинд Cloud технологи, Google Application-г бүрэн нэвтрүүлж цаашид онлайн сургууль болох зорилт тавин ажиллаж байна. ХАМТЫН АЖИЛЛАГААГадаад харилцааны хувьд АНУ-ын Калифорны их сургуультай хамтран нарны энергийг ашиглан дулаан үйлдвэрлэх “Solar Project ” төсөл, Солонгосын Чонжу Их сургуультай 2+2 хөтөлбөрөөр багш, оюутаныг сургаж дадлагажуулах хөтөлбөр тогтмол хэрэгжүүлж байна. Сургалт судалгааны хувьд мэдээллийн технологийн Монголын №1 сургууль болох зорилтын хүрээнд Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөр болон сургалтын шинэ технологуудыг сургалтандаа ашиглаж байгаа бөгөөд АНУ, Польш, ОХУ, Норвеги, Энэтхэг, ...