Захирлын мэндчилгээ

Танилцуулга

МҮИС Их сургуулийн бүтэц зохион байгуулалтанд шилжиж нийгэм, иргэдэд чиглэсэн боловсролын үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ өргөжснөөр дипломын дараах шатны сургалтыг төлөвлөх удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий тус албыг 2013 оны 08 дугаар сараас эхлэн МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний газрын харъяанд бие даасан нэгжийн хэлбэрт шилжүүлсэн. Тус албаны даргаар Ш.Батмөнх, Сургалтын менежерээр Б.Цолмон нар тус тус ажиллаж байна. Харин манай сургуулийн төгсөлтийн дараах сургалт буюу магистрантурын сургалт нь 2004 онд Хууль зүйн магистрантур, 2006 оноос Бизнесийн удирдлагын магистрантурын сургалтыг тус тус эрхлэн явуулж эхэлсэн. Манай албаны нэг үндсэн үүрэг бол магистрын сургалтыг зохион байгуулж буй доктор, профессор багш нарын мэдлэг боловсролыг бүрэн дайчлах, магистрантуудын төгсөлтийн ажлын чанар үр дүнг дээшлүүлэх явдал юм.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТУР,ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.Докторын зэрэг олгох сургалтад элсэлт Элсүүлэх мэргэжлийн чиглэл: Хууль эрх зүй Бизнесийн удирдлага Уул уурхайн ашиглалтын технологи Сургалт Танхимын сургалт 4 удаагийн цугларалтаас бүрдэнэ. Эхний хоёр хичээлийн жилд тус бүр 2 удаа /хавар, намар/ 1 сарын хугацаатай цугларч танхимд хичээллэнэ. Докторант 3 дахь хичээлийн жилд докторын зэрэг горилох бүтээлээ бичиж хамгаалах ёстой.Суралцах хугацаа: 3 жилСуралцах хэлбэр: өдөр, экстернатЭлсэгчдэд тавигдах шаардлага:Магистрын зэрэгтэй байх, Бүртгэлийн хугацаа: Докторын зэрэг олгох сургалтад элсэгчдийг 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, цээж зурагтай /А1 маягт/ Магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, бүтээлийн хамт Ажил байдлын тодорхойлолт Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт Судалгааны ажлын чиглэл, зорилгыг тодорхойлж бичсэн реферат Элсэлтийн шалгалтын хураамж Элсэлтийн шалгаруулалт Элсэгчдээс ...

Хөтөлбөр

Магистр доктрантурын сургууль