“Инноваци ба миний мэргэжил” сэдэвт оюутаны намрын эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал боллоо

МҮИС-ийн нийт оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Инноваци ба миний мэргэжил” сэдэвт намрын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд салбар сургууль тус бүрээс шалгаран ирсэн нийт 16 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт БИС-ийн ИҮБ-3д ангийн оюутан Д.Бат-Орших, удирдсан багш докторант Л.Олзвойбаатар, “ДЦС-ийн үнс ашиглан хөнгөн бетон үйлдвэрлэх нь” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт МТДС-ийн МТ-4 ангийн оюутан Т.Очбадрал, удирдсан багш Ш.Ёндонжамц “Багш нарын ангийн журнал цахим хэлбэрт шилжүүлэх нь” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт ЭЗБУС-ийн БУ-4 ангийн оюутан А.Роза, удирдсан багш Б.Дуламсүрэн “ХААН банкны хөрвөх чадварыг дээшлүүлэх боломж” сэдэвт илтгэл, БИС-ийн ИҮБ-4б ангийн оюутан Э.Насанжаргал, Ц.Жанцанноров, удирдсан багш магистрант Н.Даваасамбуу “ Монгол уламжлалт аргаар үртсэн хавтан үйлдвэрлэх нь” сэдэвт илтгэлээр тус тус шагналт байр эзэллээ.

Нийт оролцогч оюутнуудад талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

Инноваци, эрдэм шинжилгээний алба

Нийтэлсэн огноо: 1 жил, 10 сар өмнө