Инноваци ба миний мэргэжил” сэдэвт багш намрын эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал боллоо

МҮИС-ийн нийт багш нарын дунд зохион байгуулагдсан “Инноваци ба миний мэргэжил” сэдэвт намрын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг Сургалт эрхэлсэн Дэд захирал Д.Хандрэгзэн нээж үг хэллээ.


Тус хуралдаанд МҮИС-ийн салбар сургууль тус бүрээс шалгаран ирсэн нийт 15 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байрт АУС-ийн багш, доктор Г.Халиунаа,”Мини-имплант орчмын ясны нөхөн төлжилтийг НДХАЭ-р сайжруулсан байдал” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт АЖГХС-ийн захирал, докторант С. Мөнхнасан “Элсийг барьцалдуулах шинэ технологийг ашиглан аялал жуулчлалын эвент зохион байгуулах боломж” сэдэвт илтгэл, гуравдугаар байртХЗУС-ийн багш Г. Цэрэнжамц “Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл, шагналт байруудад ММТДС-ийн багш Г. Батбаатар, Ч. Ундрах “Параллель тооцоолол, түүний хэрэглээ” сэдэвт илтгэл, АЖГХС-ийн багш, докторант Т. Билгүүнтөгс “Ашигт малтмалын олборлолтоос үүссэн нөхөн сэргээлтийн зардлыг тооцох нь /Булган аймгийн Бүрэгхангай сумын жишээн дээр/” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. Шагналыг МҮИС-ийн захирал Б.Дашдолгор гардуулж, хурлын хаалтыг Эрдмийн зөвлөлийн дарга доктор Г.Шийрав өндөрлүүллээ.


Нийт оролцсон эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт гаргахыг хүсье!

Инноваци, эрдэм шинжилгээний алба, МҮИС-ийн Эрдмийн зөвлөл 2015.11.26


Тэргүүн байр эзэлсэн АУС-ийн багш, доктор Г.Халиун, МҮИС-ийн захирал Б.Дашдолгорын хамт


Хоёрдугаар байр эзэлсэн АЖГХС-ийн захирал, докторант С. Мөнхнасан


Гуравдугаар байр эзэлсэн ХЗУС-ийн багш Г. Цэрэнжамц


Шагнал байр шалгарсан АЖГХС-ийн багш, докторант Т. Билгүүнтөгс , МТДС-ийн багш Г. Батбаатар, Ч. Ундрах нар


Нийтэлсэн огноо: 1 жил, 6 сар өмнө