Дэлхий нийтээр ДОХ-ийн асуулдалд анхаарлаа хандуулах өдөр

Баянгол дүүргийн улаан загалмайн хороо, сувилахуйн клуб хамтран ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Уг үйл ажиллагаагаар ДОХ-оос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, анхан шатны мэдлэг олгох лекцийг зохион байгуулсан юм.

Олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөн 1859 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, дайн болон дотоодын хүчирхийллийн улмаас хохирогчдын амь нас, нэр хүндийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх зорилготой шударга төвийг сахисан хүмүүнлэгийн байгууллага юм.


Нийтэлсэн огноо: 2 долоо хоног, 2 өдөр өмнө