Дэлхийн ТОП их сургуультай хамтран ажиллахаар болов.

Дэлхийн топ их сургуулиудын жагсаалтын топ-200-д багтдаг, бүсийн сургуулиудийн рейтингээр эхний 10-т жагсдаг, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, инженер технологийн чиглэлээр дэлхийн топ-100 сургуулийн тоонд багтдаг Австрали улсын Воллонгонгийн их сургуулийн Reetu Verma тэргүүнтэй хүндэт профессорууд Монголын Үндэсний Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж цаашид хамтран ажиллахаар боллоо.

Воллонгонгийн их сургуулийн профессорууд НҮБ болон Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй олон улсын томоохон төслийн хүрээнд Монгол улсад ажиллаж байгаа бөгөөд цаашдаа монголын томоохон их дээд сургуулиудаас Монголын Үндэсний Их Сургуулийг сонгон олон улсын боловсролын удирдлага, менежментийн чанарын хяналтын чиглэлээр шилдэг туршлагуудыг харилцан нэвтрүүлж, олон талт хамтын ажиллагааг явуулахаар болсон байна.


Нийтэлсэн огноо: 9 сар, 1 долоо хоног өмнө