“Бүтээлч оюутан” сэдэвт оюутны намрын эрдэм шинжилгээний нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

МҮИС-ийн нийт оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Бүтээлч оюутан” сэдэвт намрын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд 9 салбар сургууль тус бүрээс шалгаран ирсэн нийт 17 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт ЭЗБУС-ийн ХНУ-4а ангийн оюутан Г.Хонгорзул, удирдсан багш магистр Л.Гончигсум, “Jumpingclay” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт УУИС-ийн УУАТ-4в ангийн оюутан Г.Цэдэн, удирдсан багш магистр Н.Доржгарав, “Багануурын уурхайн ус шүүрэлтийн судалгаа” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт АУС-ийн Сувилахуйн-3а ангийн оюутан Г.Энхчимэг, Б.Долгорсүрэн, удирдсан багш Г.Дэлгэрсүрэн “Улаанбаатар хотын 3-р шатлалын эмнэлгүүдэд ажиллаж байгаа сувилагч нарын өнөөгийн байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл, АЖГХС-ийн АЖМ-1 ангийн оюутан Э.Энхтунгалаг, удирдсан багш магистр Н.Энхмагнай “Guest house-д үндэсний хэв маягийг тусгах боломж” сэдэвт илтгэлээр тус тус шагналт байр эзэллээ.

Нийт оролцогч оюутнууд болон удирдсан багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

Эрдэм шинжилгээ, инновацийн алба

2016.11.12




Нийтэлсэн огноо: 6 сар, 1 долоо хоног өмнө