Бүртгэл мэдээллийн алба


МҮИС-ийн Бүртгэл мэдээллийн алба нь БМА-ны дарга, БМА-ны мэргэжилтэнгүүд гээд нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Зорилго: Суралцагсдын суралцах эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааны тасралтгүй мониторинг, үнэлгээ, шинжилгээ, хяналтанд үндэслэн харилцан шүтэлцээтэй, интеграцчилсан, бүртгэл тооцоотой, хариуцлагатай, ил тод удирдлагын иж бүрэн системийг нэвтрүүлэх

Албаны үйл ажиллагааны чиглэл: Суралцагсдын бүртгэл судалгааг үнэн зөв гаргаж, сургуулийн бүх салбар нэгжүүдийг мэдээ мэдээллээр хангах, оюутанд дүнгийн болон бусад тодорхойлолтуудыг шуурхай гарган өгөх, оюутнуудын санал хүсэлтийг хүлээн авч ажлуудыг гүйцэтгэнэ.


1.Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой

  • Элсүүлэн суралцуулах
  • Анги дэвших тушаалыг батлуулах
  • Мэргэжил солин суралцуулах тухай
  • Бусад сургуулиас оюутан шилжүүлэн суралцуулах
  • Магистрант шилжүүлэн суралцуулах
  • Оюутанд чөлөө олгох
  • Оюутныг үргэлжлүүлэн суралцуулах
  • Оюутанг сургуулиас чөлөөлөх тухай
  • Оюутан төгсгөх тухай

2. БШУЯ-нд Статистик мэдээ өгөх

3. Оюутны санал хүсэлт шийдвэрлэх

  • UMS программыг ашиглах
  • UMS программаас оюутнуудад тодорхойлолт гаргах
  • Оюутны өргөдөл хүлээн авч, шийдвэрлэх


4. Оюутныг төрийн сангийн тэтгэлэгт хамруулах

Үндэсний тэтгэлэг олгох тухай

Урамшууллын тэтгэлэг олгох тухай

Төрийн сангийн буцалтгүй тусламжинд хамруулах тухай

Төрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах тухай

Оюутанд замын зардал олгох тухай

5. МҮИС-ийн Бусад алба нэгж болон салбар сургуулиудад мэдээлэл өгөх

Бүртгэл мэдээллийн албанд холбогдох дүрэм, журмын жагсаалт

МҮИС-ийн Бүртгэл мэдээллийн албаны дотоод журам

МҮИС-ийн Элсэлтийн журам

МҮИС-ийн Оюутны шилжилт хөдөлгөөний журам