Захирлын мэндчилгээ

Танилцуулга

Боловсролын сургууль нь 2016 онд анх байгуулагдсан ба хэрэглээний математик, багш-математик, багш-биеийн тамир, Багш- байгалийн ухаан(физик, хими, биологи, газарзүй), Багш-нийгмийн ухаан, багш-монгол хэл, уран зохиол, багш- сургуулийн өмнөх боловсрол, багш-бага боловсрол, зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр элсэлт аван ажиллаж байна. Одоогоор 136 оюутантай, мэргэжлийн 2 тэнхимтэй 15 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц сайн боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг ба багш боловсон хүчин нь хэлний мэдлэг чадвар маш өндөр мэргэжлийн багш нар ажилладаг. Боловсрол судлалын хөтөлбөрийн багийн үйл ажиллагаа, давуу тал Гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтэн багш нарын эзлэх хувь өндөр Олон жилийн дадлага туршлагатай магистр доктор багш нартай Тав тухтай сургалтын орчин бүхий анги танхимуудтай Судалгаа шинжилгээний ажил тогтмол хийдэг судлаач багш нартай. Манай багш мэргэжлийн хөтөлбөр, мэргэжлийн агуулга сургалтын төлөвлөгөө нь Монгол Улсын боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн багшийн эзэмших мэдлэг чадвар дадал хандлагыг агуулсан хамгийн шилдэг хөтөлбөр юм. Олон нийтийн ажлын туршлагатай өндөр зэрэглэлийн багш , орчин үеийн боловсрол судлалын тэргүүлэх судлаач багш нараас бүрдсэн мэргэжлийн баг БАГШ мэргэжлийн ангийн оюутанг судлаач–Эрдэм шинжилгээ- дадлагыг удирдан зохион байгуулдаг. Монгол улсын хот хөдөөгийн сургуулиудад нэн хэрэгцэээтэй байгаа бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, математикийн багш, байгаль шинжлэлийн багшийн мэргэжлүүдээр бакалавр, магистрын түвшинд багш бэлтгэдэг. МҮИС-ийн дэргэдэх хүүхдийн “НАХИА” цэцэрлэг, “Монгол Од” дунд сургууль зэрэг клиник дадлагын төвүүдэд багш мэргэжлийн ангийн оюутан 1-4 ангид 4 жил дараалан дадлага хийдэг. Багш мэргэжлийн ангид англи хэлийг 4 жил судлахын зэрэгцээ оюутанд урлаг, спорт, гоо зүйн боловсрол, төлөвшил олгох зорилгоор ...

Хөтөлбөр

Боловсролын сургууль